Өрийн таазыг нэмэгдүүлэх нь хууль зөрчиж байна гэв
Сангийн сайд 320 хүртэлх тэрбум төгрөгийн бондын эрх хүсэв
2014.12.18

Өрийн таазыг нэмэгдүүлэх нь хууль зөрчиж байна гэв

Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж эхэллээ. 

Тогтоолын төслийн танилцуулгыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцууллаа. Түүний танилцуулгыг ЭНД дар үзнэ үү.

Сангийн сайдын танилцуулгатай холбоотой зарим гишүүд байр сууриа илэрхийлэв.

Х.Болорчулуун: Энэ чинь хууль зөрчиж байна шүү дээ.

МАН-ынхан Засагт орохдоо өрийн таазыг нэмэгдүүлж болохгүй гэж байсан. Гэтэл МАНАН-ын Засгийн газар 320 тэрбумаар өрийг нэмэгдүүлэхээр орж ирлээ. Гадаад, дотоод зээл, үнэт цаас, Засгийн газрын баталгаа нийлээд 8,8 наяд байгаа. Дахиад 300 аар нэмэх юм бол 50 хувьд хүрнэ. Энэ чинь хууль зөрчиж байна шүү дээ. Энэ бондыг хэн худалдаж авах юм бэ. Арилжааны банкуудын найдваргүй зээл нэмэгдсэн. Тэд авахгүй, ААН-үүд авахгүй. Эцсийн эцэст Монгол банк мөнгө хэвлэж авч таарна. Ингэхээр инфляци өсөж таарна шүү дээ.

 

О.Баасанхүү: МАНАН байгаа цагт оюутолгой явахгүй гэдэг үнэн байна.

Өрийн бичиг гаргана гэдэг. Хэн авах нь тодорхой л байдаг шүү дээ. Энгийн ард түмэн авахгүй шүү дээ. Гадны нөхөдүүд авна. Оюутолгойгоо гадныханд нэг мөсөн бэлэглэх гэж байгаа гэдэгт хардалт их байгаа. Үүний эхлэл тавигдаж байна гэсэн хардалт төрж байна. Нөгөө олон хувьсагч хаачсан бэ. МАНАН байгаа цагт оюутолгой явахгүй гэдэг үнэн байна.

С.Ганбаатар: МАНАН нийлээд хууль зөрчиж болно гэдэг ээ зогсоо.