Хүний эрхийг хамгаалахын төлөө ажилладаг байгууллагууд
2014.12.22

Хүний эрхийг хамгаалагчид уулзлаа

Манай улсад хүний эрхийг хамгаалахын төлөө ажилладаг байгууллагууд хамтарсан уулзалт хийлээ.  

Хүний эрхийн цахим ертөнц  дэх халдлага хувийн мэдээллийг хуулбарлан авч ашиглах гэсэн зөрчлүүд гарах болсонтой холбогдон Эмнести Интернэйшнл шинэ программуудыг ажиллуулж эхэлсэн байна. Хүний эрхийг хамгаалагчид өөрсдөө эрхээ зөрчүүлэх тохиолдол гардаг учраас тус байгууллагаас гар утсанд суулган ашигладаг хувийн хамгаалалтын программыг зохиожээ.

Эмнести интернейшнлийн гүйцэтгэх захирал Б.Алтантуяа “Монгол улсад хүний төлөө явсан хүмүүс халдлагад өртөхөд хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байгаа. Манай улсад сэтгүүлчид, байгаль орчны чиглэлээр ажиллаж буй хүмүүс халдлагад өртөх явдал гардаг. Мөн хувийн компьютероос мэдээлэл хуулах, зэрэг Засгийн газрын цагдан хяналтын эсрэг программ гаргасан” гэлээ.