УИХ-ын гишүүн Г.Батхүү
2014.12.23

Авто тээвэрчдийн холбоо шинэ оноо угтлаа

Тээвэрчид шилдгүүдээ шалгарууллаа.

Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоонд  4500 орчим тээврийн хэрэгсэл бүхий 63 аж ахуй нэгж байгууллага гишүүнээр байдаг. Эдгээр Аж ахуй нэгж байгууллагуудын тээврийн салбарын  90 жилийн түүхийг хамтдаа бичилцэж яваа аж.

УИХ-ын гишүүн Г.Батхүү “Ирэх жил түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Монголын 30 гаруй тээвэрчдийн холбоо, 60 гаруй байгууллагын хамт олон шинэ жилээ тэмдэглэж байна. Энэ шинэ жилээр 2014 оны амжилтаар нь зарим байгууллагад “Манлай Тээврийн байгууллага” цол тэмдэг олгож, мөн тэргүүний тээвэрчиддээ “Манлай тээвэрчин” –ий шагнуулыг гардуулсан. 2015 онд их зүйлийг хийж бүтээх сэтгэл дүүрэн байгаа. Бидний хийж бүтээсэн зүйл, бусад салбарт үзүүлэх үйлчилгээ маш сайн байх ёстой гэсэн уриан дор ажиллаж байна” гэлээ.