Ж.Энхбаярыг байнгын хорооны даргад томилохыг дэмжлээ
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2014.12.24

Ж.Энхбаярыг байнгын хорооны даргад томилохыг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны  хуралдаанаар байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

Тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг МАН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн. Үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр нэр дэвшигчийн талаар танилцуулсан юм. Уг танилцуулгатай холбогдуулж хуралдаанд оролцсон гишүүдийн зүгээс асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй тул 100 хувийн саналаар Ж.Энхбаяр гишүүнийг байнгын хорооны даргаар томилохыг дэмжлээ