2009 оны Улсын төсөвт тусгуулан Орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлууд
2009.08.31

2009 оны Улсын төсөвт тусгуулан Орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлууд

  1. Алтай сумын нутаг Аж Богдын нуруун дээр газрын суурин генерторын төсвийг улсын төсөвт тусгуулан, барьж суурилуулах ажлыг хийж гүйцэтгүүлсэн.
  2. Сэргээгдэх эрчим хүч нарны зайн эх үүсвэр бүхий 2 дэд станцыг Цогт сумын Баян-тоорой, Алтай сумд суурилуулах ажлын төсвийг улсын төсөвт тусгуулан, суурилуулах ажлыг эхлүүлээд байна.
  3. Аймгийн нисэх буудлын барилга, Татварын хэлтсийн барилга, Уламжлалт анагаах ухааны төвийн 20 ортой эмнэлэгийн барилга, Алтай чуулгын барилга, Дарви сумын 50 ортой цэцэрлэгийн барилга, Дарви сумын соёлын төвийн барилгууд баригдаж эхлээд байна.
  4. Мөн Жаргалан сумын эмнэлгийн барилг
    ын засвар, Аймгийн Спорт хорооны засварууд хийгдэж байна.УИХ-ын гишүүний тойрогтоо хийх 500 саяын хөрөнгө оруулалтын хүрээнд Алтай хотын тохижилт, зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг сайжруулах, аймгийн хүн амын эрүүл ахуйн шаардлага хангахуйц худалдааны төвийн шинэ барилга /битүү зах/ барих, сумдад нэн тэргүүнд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж гүйцэтгүүлэхээр Шадар сайдын багцад тусгуулсан бөгөөд одоогоор бүтээн байгуулалтын үйл ажиллагаа нь эхлээд явж байна.


УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нь Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлийн гишүүн, Говь-Алтай аймгийн Халиун сумын нутгийн зөвлөлийн дарга, Бөхийн “Хан тайшир” дэвжээний тэргүүн, Говь-Алтай аймгийн эрүүл мэнд, боловсрол, хөгжлийг дэмжих “Алтай эрин” сангийн тэргүүнээр ажилладаг билээ.


Сангийн үйл ажиллагаа нь хөгжлийн тулгуур болсон хүний хөгжлийг нэмэгдүүлэх асуудалд голлон анхаарч ажилладаг. Говь-Алтай аймгийн боловсон хүчин бэлтгэх, аймгийн залуучуудын эдийн засаг, боловсрол, спортын салбарын хөгжилд хувь нэмэрээ оруулан эзэмшсэн мэдлэг боловсрол, оюун ухаанаараа тодрон гарсан ирээдүйн манлайлагч, чадварлаг шинэ залуу боловсон хүчнийг дэмжиж, оюуны хөрөнгө оруулалтанд санхүүгийн туслалцаа үзүүлсээр ирсэн бөгөөд 2008-2009 оны хичээлийн жилд Оюутны сургалтын төлбөрийг ивээн тэтгэх тэтгэлэгт хөтөлбөр зарлан, шалгарсан 55 оюутнуудын сургуулийн төлбөрийг санхүүжүүлсэн.

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын боловсон хүчин бэлтгэх асуудлын хүрээнд 5 хүнийг Удирдлагын Академийн Төрийн удирдлагын менежерийн ангид элсүүлэн суралцуулж, төлбөрийг Алтай-эрин сангаас 100 хувь санхүүжүүлсэн билээ.

Бөхийн “Хан-тайшир” дэвжээний бөхчүүдийн байнгын бэлтгэл сургуулилтыг ханган ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд амжилт нь анзаарагдам ахиж байгаа Алтайн бөхчүүдийн амжилтын нууцыг бөх сонирхогчид болон мэргэжилтнүүд ердөө л нэгдсэн бэлтгэл сургуулилт хийх боломж нөхцлийг бүрдүүлж өгсөнтэй холбон үзэж байна.
Мөн “Хантайшир” бөхийн дэвжээ сүлд дуутай болсон. Шүлгийг Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан, аяыг хөгжмийн зохиолч Х.Бямбабаяр зохиосон.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.