УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
2014.12.24

Д.Ганхуяг: Нүүрсний үнэ нэмэгдэх үед компаний орлого ч нэмэгдэнэ

УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.

-2010 оноос  хойш нилээдгүй яригдсан асуудал шийдлээ оллоо. Энэ байдал хөрөнгө оруулагчдад ямар нөлөө үзүүлэх бол ?

Хөрөнгө оруулагчдад эерэг сигналыг үзүүлнэ гэж ойлгож байна. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдах үед бид шийдвэр гаргаж байсан. Энэ ордын үнэлгээг нэмэгдүүлэхийн тулд дэд бүтцийн шийдвэрүүдийг харах ёстой юм байна. Түүний үндсэн дээр цахилгаан станц , Тавантолгой Гашуун  Сухайтын төмөр зам, боомтын төмөр зам баригдахаар болсон. Мөн Хятадын дарга Монголд ирэх үед Транзит тээврийн маш чухал хэлэлцээрийг хийсэн. Нүүрсний үнэ нэмэгдэх үед компаний орлого ч нэмэгдэнэ.

-Засгийн газрын зүгээс тавьж буй саналууд одоогийн нөхцөл байдлыг аль талаас нь тавьсан санал гэж харж байна вэ ?

Хэлэлцээр учраас хоёр тал ярилцаад шийднэ. Засгийн газраас нүүрс баяжуулах угаах үйлдвэрийн хүчин чадал 30 орчим сая тонн байвал ямар вэ, мөн нүүрсээ 2-оос доошгүй улсад борлуулах, концессийн хугацаа 30 жил байвал ямар вэ  гэдэг саналууд тавьсан байх.

-Шинхуа компани энэ концерциумд нэгдсэн нь Тавантолгойн коксжих нүүрс гурав дахь зах зээл дээр гарах боломжийг улам нэмэгдүүлж байна гэж харж байх шиг байна ?

Шинхуа энержи бол мэргэжлийн компани. Жилд борлуулдаг нүүрсний хэмжээгээрээ дэлхийд нэгдүгээрт явдаг. Тавантолгойн нүүрсийг тээвэрлэж буй төмөр зам бол Шинхуа компаний хөрөнгө оруулалттай. Манай улсын хувьд экспортлогдож буй бүтээгдэхүүний 90 орчим хувийг урд хөршдөө борлуулж байна.   

                 Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү