2008-2009 онд хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагын тойм
2009.08.31

2008-2009 онд хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагын тойм

УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд монгол улсын улс төр, нийгэм эдийн засгийн байдал, хөгжлийн чиг хандлагын талаар байр сууриа илэрхийлсэн ярилцлагуудыг телевизүүд болон сонин хэвлэлүүдэд өгсөн байна. Өдөр тутмын сонинд 20 гаруй томоохон ярилцлага өгсөн.

Олон жил яригдаж байгаа уул уурхайн салбар, тэрдундаа Оюу толгойн гэрээг байгуулах талаар “ Ашигт малтмалыг улстөржүүлэхгүй байх боломж бүрдсэн талаар мөн уул уурхайгаас хамаарсан эдийн засаг маань манай улсын сул тал болоод байгааг өдөр тутмын сонингуудад өгсөн ярилцлагадаа онцолсон. Энэ нь нийгмийн анхаарлын төвд байгаа асуудлыг хөндөж чадсан ярилцлагууд болсон гэдгийг / TV-9, C1/ телевизийн сонины тоймоор нэрлэсэн болно.

Түүнчлэн сонин хэвлэлд өгсөн ярилцлагын бараг 90 орчим хувь өдөр тутмын сонинд нийтлэгдсэн байна. Эдгээр ярилцлагуудаараа Хүүхэд залуучуудад тулгамдаж байгаа асуудал мөн монголын төрд зүтгэж байгаа залууу төрийн түшээгийн хувьд бүх залууст боломж байгааг илэрхийлж нийгэмд итгэл урам өгсөн ярилцлагуудад энд багтсан болно.

Мөн нийт ярилцлагын багагүй хэсэг нь хөдөөгийн амьдрал малчдын ахуй нөхцөлийг сайжруулах талаар санаж сэдэж, хийж болох ажил үйлчилгээний сэдвийг хөндсөн байна. Түүхий эдийн үнийн уналтыг зогсоох арга зам, мах сүүний үйлдвэрлэлийг сэргээх гарц боломжийн талаар байр сууриа илэрхийлжээ.


2008-2009 онд сонин хэвлэлд өгсөн нийт ярилцлага бол үндсэндээ нийгэмд тулгамдаж байгаа уул уурхай, газар, эрүүл мэнд, хүүхэд залуучууд зэрэг 10 орчим сэдвийг хөнджээ. Ярилцлагуудаараа дээрх асуудлуудыг улс орны хэмжээнд шинээр хэрэгжүүлэх болон засч сайжруулах гарц арга замын талаар улс төрчийн үзэл бодлоо олон нийтэд хүргэж чадсан гэдгийг байнгын уншигч захиалагчтай өдөр тутмын хэвлэлд нийтлэгдсэн байдлаар дүгнэж болох юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.