Сайн засаглалтай компани болох тунхаг бичигт нэгдэв
Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр
2014.12.25

Сайн засаглалтай компани болох тунхаг бичигт нэгдэв

 “ТУНХАГ БИЧИГ”-т нэгдэх тухай

Компанийн  засаглалыг  хөгжүүлэх  үндэсний  хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд дээрх “Компанийн засаглалын кодекс”-ийн хэрэгжилтийг идэвхжүүлэхээр Компанийн засаглалын  үндэсний   зөвлөл,   Монголын   хөрөнгийн  бирж,  Тор 20 индексийг бүрдүүлэгч Хувьцаат компаниудын ТУЗ-ийн дарга нар гурвалсан гарын үсэг зурж баталгаажуулан “Сайн засаглалтай хувьцаат компани болохоор хичээж ажиллах Тунхаг бичиг”-т нэгдэж хамтран ажиллах үйл ажиллагаа 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 11.00 цагт Монголын хөрөнгийн бирж дээр амжилттай зохион байгуулагдлаа.

 Тус үйл ажиллагаанд оролцсон Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаярын хэлсэн үг:

                Та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе.

Та бүгдийг өнөөдөр хуран цуглуулах болсон шалгаан нь Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Компанийн засаглалын үндэсний зөвлөл /КЗҮЗ/-өөс хамтран “Компанийн засаглалын үндэсний хөтөлбөр” хэрэгжилтийн хүрээнд 2014 оны 5 дугаар сард батлагдсан “Компанийн засаглалын кодекс” буюу компанийн засаглалын зарчмуудыг үйл ажиллагаандаа тогтмол хэрэгжүүлэхэд КЗҮЗ-өөс санаачлан Монголын хөрөнгийн бирж /МХБ/-тэй хамтран ТОР20 индексийг бүрдүүлэгч Хувьцаат компани /ХК/-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн дарга нартай гурвалсан гарын үзэг зурж “Тунхаг бичиг” /Declaration of Intention/-т нэгдэж, цаашид сайн засаглалтай болохоор хичээж ажиллахыг ТУЗ-ийн нарийн бичиг, Гүйцэтгэх удирдлагад болон өөрсдийн ТУЗ-ийн үйл ажиллагаандаа хэвшил болгох зорилготой юм.

Өөрөөр хэлбэр энэхүү ТУНХАГ БИЧИГ-т нэгдснээр Хувьцаат компаниуд маань “Компанийн засаглалын кодекс” буюу компанийн засаглалын зарчмуудыг илүү идэвхтэй хэрэгжүүлж бусдаа манлайж, өөрсдийн бизнесийн нэр төрийг гадна дотны хөрөнгө оруулагч нарт өсгөх, ашиг орлогоо нэмэгдүүлэх улмаар  улс орны хөрөнгийн зах зээлд үнэтэй хувь нэмэр оруулах юм.

ТВ-ийн цуврал “Сайн засаглал” нэвтрүүлэгт оролцож өөрсдийн компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, засаглалын талаар олон нийтэд мэдээлэх зэргээр ажиллах шаардлагатай байна

“Компанийн засаглалын кодекс” компанийн засаглалын зарчим хэрэгжиж байна уу гэдгийг үнэлэх үнэлгээний асуулга, аргачлалыг КЗҮЗ-өөс санаачлан ажлын хэсэг байгуулан боловсруулж гаргаад байгаа билээ. Энд эхний ээлжинд ХК, Төрийн өмчит болон Төрийн өмчийн оролцоотой компаниуд өөрөө өөрийгөө үнэлэх, эсвэл хөндлөнгийн засаглалын сургалт, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагаар үнэлгээ хийлгүүлж цаашид сайжруулах талаар арга хэмжээ авч ажиллах юм.

Мөн шинээр батлагдсан “Үнэт цаасны тухай хууль”-аар жил бүр Хувьцаа эзэмшигчдийн хурлаар Компанийн жилийн үйл ажиллагааны тайлангаа тайлагнахдаа Компанийн засаглал ямар байгаа талаар тайлагнах хэрэгтэй байдаг. Мөн 2016 оноос дээрх шинээр боловсруулсан өөрөө өөрийгөө үнэлэх асуулга, аргачлалын дагуу үнэлгээг тогтмол хийж, тухайн компанийн засаглалын байдал олон нийтэд ил тод байх болно. Иймд засаглалыг сайжруулах талаар дорвитой ажил хийгээсэй гэж хүсэж байгаа юм.

Компанийн засаглалтай холбоотой үнэн зөв мэдээлэл, хуулийн дагуу олон нийтэд түгээх үйл ажиллагааны  тайлан мэдээллийг цаг тухайд нь МХБ-ийн цахим хуудас, Компанийн засаглалын портал сайт болон бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд ил болгож ажиллах шаардлага бий болоод байна.

-Компанийн засаглалын протал сайт www.governance.mn, Сайн засаглал сэтгүүл, Сайн засаглал бизнесийн нэвтрүүлэг, ярилцлага хийж Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд нийтийг мэдээллээр хангах зорилго агуулж байна.

-Бизнесийн үйл ажиллагаа явуулахад хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэр хомсдолтой байгаа үндсэн шалтгаан нь Монголд санхүүгийн зах зээлийн боломж, бизнесийн байгууллагын өөрсдийн засаглалтай холбоотой.

Иймд Монголд гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд сайн засаглалын зарчмыг нэвтрүүлж, хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авах, зөв зохистой бизнесийн удирдлага, ил тод тайлагналыг бий болгох зайлшгүй шаардлагатай байна.

КЗҮЗ нь компанийн засаглалыг сайжруулах талаар дараахь ажлуудыг хйиж гүйцэтгэж байна. Үүнд:

КЗҮЗ нь  “Монгол улсын компанийн  засаглалын үндэсний тайлан”-г жил бүр гаргаж байхаар 2013 оноос эхлүүлсэн бөгөөд 2014оны үндэсний тайланг боловсруулан гаргах ажил хийгдэж байна. Энэ нь өнгөрсөн одоог харьцуулах боломж олгох бөгөөд сайжруулах хийх ажлуудыг ч тодорхой болгож өгөх ач холбогдолтой гэж үзэж байгаа.

Тунхаг бичигт гарын үсэг зурав

Компаний тухай хуулийн 75.8-д тусгаснаар ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн дарга нарыг засаглалын сургалтанд сууж, мэргэжсэн ТУЗ, Гүйцэтгэх удирдлага, сайн засаглалыг хэрэгжүүлэх олон улсын компанийн засаглалын зарчмыг эзэмших сургалтыг зохион байгуулж байна. Одоогоор 1680 ТУЗ-ийн гишүүд сургалтанд сууж хуулийн энэ заалтыг хангаад байна.

ХК-иудын бүртгэлийн журмыг шинэчлэн хуучин А, Б арилжааны самбаруудыг биржийн шалгуур үзүүлэлт, компанийн засаглалын түвшингээс хамаараад I, II, III зэрэглэлд ангилах ажил хийгдэж байна. I зэрэглэлийн ХК-иудын хувьцааг даатгалын сан, хөрөнгө оруулалтын сангууд худалдаж авах боломжийг олгож өгсөн нь компаниудын засаглал сайжруулах хэрэгцээ шаардлага бий болох юм.

Олон нийтэд сайн засаглалыг түгээх, танин мэдүүлэх зорилгоор “ Good governance, Сайн засаглал” сэтгүүл гаргахаар ажиллаж байна.

Компанийн засаглалын портал сайт www.governance.mn ажиллаж байна. Өөрийн вэб хуудасгүй, мөн байнга Компанийн тухай хууль, Үнэт цаасны тухай хуульд тусгасан олон нийтэд мэдээлэх шаардлагатай мэдээллийг нэгдсэн байдлаар байршуулах

ТВ-ийн цуврал “Сайн засаглал” нэвтрүүлэгт оролцож өөрсдийн компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, засаглалын талаар олон нийтэд мэдээлэх зэргээр ажиллах шаардлагатай байна.