УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг
2014.12.25

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг мэдээлэл хийлээ.

 УИХ-ын гишүүн, ХХАА-н сайд Р.Бурмаа “Эмэгтэйчүүд их мэдлэг боловсрол өндөр, нийгмийн бүхий л үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байдаг. Авилгалын эсрэг парламентчидын бүлэг байгуулагдан 19 гишүүн ажиллаж байна. Авилгалын эсрэг үндэсний хөтөлбөрийг УИХ-аар батлуулахад анхаарч ажилладаг. УИХ-ын нэг гол ажил бол иргэдийг төлөөлөн ажиллах юм. Иргэдийн ирүүлсэн өргөдөлд судалгаа хийн үнэхээр УИХ-ын анхаарах ёстой асуудал бол иргэний өргөдлөөр сайд, мэргэжлийн хяналт, холбогдох агентлагт хүргэж асуудлыг шийдэн тодорхой хугацаанд албан тушаалтанд үүрэг өгч иргэний хохирлыг барагдуулдаг.

УИХ-ын гишүүн БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол “УИХ-ын сонгуулийн тухай хууль, улстөрийн намуудын тухай хууль нь улстөрийн намууд өөрсдөө эмэгтэй улстөрчөө дэмжих бодлого нь амжилттай хэрэгжиж байгаагийн үр дүн гэж харж байна.  Эмэгтэй улстөрчдийн оролцоо нэмэгдэж байгаа явдал нь нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд илүү дуу хоолой болж чадна. Хуулийг санаачлах нь нэг асуудал, харин олонхиороо шийдвэр гаргаж батлах нь  хамгийн чухал асуудал.  

 УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Ер нь улстөрд ч, эдийн засаг нийгмийн салбарт төлөөллийн зарчмыг хадгалж байх ёстой. Эмэгтэй улстөрчид л 51 хувийн төлөөллийг улстөртэй холбодог гүүр нь болдог. Өнгөрсөнөө эргээд харахад бид зам, үйлдвэржилт, барилга гэсэн хатуу бүтэц рүүгээ дандаа анхаарсаар ирсэн байна. Гэтэл гэр бүл иргэдийн эрүүл мэндийн асуудал, хүүхдийн хүмүүжил, ёс суртахуун зэрэг зүйлдээ огт хөрөнгө оруулалт оруулаагүй. Тийм учраас нийгмийн сэтгэлгээний бүх салбар уналтанд орсон байна. Энэ асуудалд эмэгтэйчүүд бидний хийх ёстой маш олон асуудлууд хуримлагдсан байна.