Ховд нутгийнхан Алтан арслангаа гардууллаа
Ховд нутгийн оны шилдгийг тодруулах “Алтан арслан” наадам
2014.12.26

Ховд нутгийнхан Алтан арслангаа гардууллаа

Ховд нутгийн оны шилдгийг тодруулах “Алтан арслан” наадмыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн даргаар сонгогдсоны дараа санаачлан анх удаа 2007 онд зохион байгуулснаас хойш дөрөв дэх жилдээ болж байгаа аж.

Энэхүү наадмыг нутгийнхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа шилдгүүдээ тодруулахын зэрэгцээ элэг нэгт ахан дүүсийнхээ эе эвийг бэхжүүлэх, цаашид Ховд нутгийнхаа төдийгүй эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах их зорилгод нэгдэх үүднээс хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг юм байна.

Энэ жил тус арга хэмжээнд сум сумдын шилдэгүүд болох 300 орчим зочин оролцлоо. Зочдын дунд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, С.Бямбацогт, Д.Батцогт, БШУ-ын дэд сайд Б.Тулга, Я.Төмөрбаатар, ХХАА-н дэд сайд Б.Батзориг, ГИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдорж нарын хүмүүс хүрэлцэн ирсэн байлаа.

Өчигдөр “Алтан арслан” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болж алт, мөнгө, хүрэл арслангууд тодорлоо. Алтан арслангийн эзнээр

Алтан арслан

Оны шилдэг төр нийгмийн зүтгэлтэн—МУ-ын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг

Оны шилдэг бизнесмен—Таван богд группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан

Оны онцлох алдартан - МУ-ын харцага Б.Пүрэвсайхан

Оны шилдэг менежер - УПЕГ-ын ТГ-ын дарга Б.Үнэнбат

Оны шилдэг салбар нутгийн зөвлөл - Буянт сумын нутгийн зөвлөл

Мөнгөн арслан

Оны шилдэг Шинжлэх ухааны салбарын залуу - Д.Лхагвасүрэн Оны шилдэг

 Нийгмийн салбарын залуу - Б.Пүрэвдорж Оны шилдэг Бизнесийн салбарын залуу Ц.Төмөрсанаа

 Оны шилдэг соёл урлагийн салбарын залуу Б.Чинзориг

Хүрэл арслан

Оны шилдэг соёл урлагийн салбарын оюутан - Г. Баттулга

Оны шилдэг шинжлэх ухааны салбарын оюутан - Д.Эрдэнэсувд

“Алтан арслан 2014” арга хэмжээнд Ардын жүжигчин Б.Зангад Нутгийнхаа сүлд дуу болох “Тунгалаг буянт” дуугаа дууллаа. Мөн Эмоушн, МУГЖ Т.Ариунаа, Соёл-Эрдэнэ хамтлаг, Улаанбаатар чуулгын бүжигчид, ЦДБЭЧ, симфони найрал хөгжим, Хишигбаяр, Дэлгэрмаа, Увертюра хамтлаг, Сүнс хамтлагийн дуучин Лхагваа зэрэг хамтлаг дуучид ирж ая дуугаа өргөлөө.

Ховд аймгаас гаралтай урлагийн салбарынхан Өнгөрсөн онуудыг Ховдчууд ажлын өндөр амжилт бүтээлээр үдэж байгаа. Ховд нутгаас Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ дахь намын бүлгийн дарга гээд төрийн эрх барих дээд байгууллагын өндөр  албан тушаалтнууд төрөн гарч нутаг усныхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа билээ. Бизнес, урлаг соёлын салбарынхан ч өндөр амжилтаар 2015 оноо угтаж байна.