2015.01.06

Ц.Жадамбаа: Хууль хэрэгжсэнээр гар утасны дугаар иргэний өмчлөлд шилжинэ

Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд хэрэглэгчийн сонголт, хэрэглээг хүндэлж дугаартайгаа өөр үүрэн телефоны оператор руу шилжих үйлчилгээг нэвтрүүлсэн байдаг.

Харин манай улс үүнийг 2014 баталж 2015 оны эхний улиралд багтаан хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөөд байна. Хэрэглэгчийн зүгээс тавих шаардлагагүй ч гэлээ харилцаа холбооны компаниудад алдагдал дагуулсан шийдвэр болж байгаа юм.

Харин үүний талаар МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа “Хэрэглэгч шилжиж байгаа нь хөрөнгө болон ашиг орлого гэх аль аль талдаа эрсдэл.

Хэдий эрсдэлтэй  гэж харж байгаа ч салбарын гол зорилго нь Монголын хүн амын харилцаа холбоо, интернэтийн асуудлыг шийдэхийн тулд бодлого, шийдвэр гаргаж татвар төлөгчдийн мөнгөөр ажил хийж байгаа учраас энэ бодлогыг явуулж байгаа юм” гэлээ.