ОБЕГ-ын даргаар Т.Бадрал томилогдлоо
Тэрээр өмнөх даргаас тамгаа гардан авлаа.
2015.01.08

ОБЕГ-ын даргаар Т.Бадрал томилогдлоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн зарим байгууллагын удирдлагыг чөлөөлж, шинээр томилсон шийдвэр гаргалаа.

Дээрх шийдвэрийн дагуу ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлж,  онцгой байдлын хурандаа Т.Бадралыг томиллоо.

Тус албанд 2004 оноос хойш ажиллаж, 2009 оноос өнөөдрийг хүртэл тус газрын дэд даргын албыг хашиж байсан туршлагатай боловсон хүчин юм.