Өнгөрсөн оны томоохон ажлуудаа тайлагнаж байна
Давхардсан тоогоор 1000 гаруй аж ахуй нэгж, 20 мянган хүнийг хамруулан 3600 гаруй тонн хог хаягдлыг цэвэрлэсэн юм
2015.01.09

Өнгөрсөн оны томоохон ажлуудаа тайлагнаж байна

Хан-Уул дүүрэг 2014 онд хийгдсэн томоохон ажлаа иргэддээ тайлагнаж байгаа.

Өнгөрсөн онд хийсэн томоохон ажлуудын тоонд бүртгэлийн хэлтсээ 100 хувь цахимжуулсан явдал зайлшгүй орж байгаа юм. Ингэснээр бүртгэл, лавлагаа, дахин олголтын чиглэлээр 10 үйлчилгээг иргэд хороон дээрээсээ авах бүрэн боломжтой болсон юм.

Үүнээс гадна иргэд төрийн үйлчилгээ авахад шаардлагатай баримт бичгийн жагсаалтыг www.Khanuul.mn цахим хуудсаар болон Иргэдэд үйлчлэх төв байрны “Нэг цэгийн үйлчилгээний заал”-нд байрлах ухаалаг самбараас мэдээлэл авах бүрэн боломжтой болсон.

Түүнчлэн дүүргийн удирдлагууд 2014 онд дүүрэгт нийт зургаан удаа их цэвэрлэгээг зохион байгуулж давхардсан тоогоор 1000 гаруй аж ахуй нэгж, 20 мянган хүнийг хамруулан 3600 гаруй тонн хог хаягдлыг цэвэрлэсэн юм.