Эмэгтэй гишүүд Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ
Эмэгтэй гишүүд шаардлага
2015.01.10

Эмэгтэй гишүүд Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ

УИХ-ын  чуулганы хуралдаанаар 2015 оны Төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа. 

Тодотголоор Нийгмийн даатгалын сангаас жирэмсэн, амаржсаны дараах тэтгэмж авах эрх үүссэн эхчүүдэд нийгмийн халамжийн сангаас олгох жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжийг төрсөн сараас эхлэн  долоон  сарын хугацаанд олгодог болохоор тооцно гэсэн тусгасан юм.

Мөн "Эхийн алдарт" одонтой эхчүүдийн тэтгэмжийг хүүхэд өсгөх үед нь буюу хамгийн бага хүүхэд нь 18 нас хүртэлх хугацаанд олгоно гэж тусгаад байгаа. Ийнхүү хүүхдийн мөнгөнөөс 90 тэрбум, эхчүүдийн халамжаас 30 орчим тэрбум төгрөг хэмнэхээр болоод байгаа юм. 

Үүнийг УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүд эсэргүүцэж Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ.