2009.05.21

Засагт ханы Цахиур Төмөрийн хөшөөний эх загварыг шалгаруулах болзолт уралдаан зарлав

Алтай нутгийн суут хүн төрийн хошой шагналт эрдэмтэн зохиолч Ч.Лодойдамбын 90 насны ойгоор түүний алдарт “Тунгалаг Тамир” романы гол дүр Засагт ханы Цахиур Төмөрийн хөшөөг Дэлгэр сумын нутаг Хонгор толгой хэмээх газар босгохоор төлөвлөж хөшөөний эх загварыг шалгаруулах болзолт уралдаан зарласны дагуу нийт 12 бүтээл ирснээс,МУСТА Цэвэгмидийн уран бүтээл 1-р байранд,  Нанзаддорж нарын бүтээлүүд 2, 3-р байранд шалгарч байр шагналаа авсан болно.

Хөшөө МУСТА Цэвэгмидийн зохиосон загвараар баригдах шатандаа явагдаж байна.
1-р байр 500000 төгрөг
2-р байр 300000 төгрөг
3-р байр 100000 төгрөг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.