УИХ-ын эмэгтэй гишүүд төрөх эмнэлгийн үйл ажиллагаатай танилцана
Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд
2015.01.16

УИХ-ын эмэгтэй гишүүд төрөх эмнэлгийн үйл ажиллагаатай танилцана

Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээн авах гэж буйтай холбогдуулан Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд нийслэлийн II,III дугаар төрөх эмнэлгийн үйл ажиллагаатай 2015 оны 1 дүгээр сарын 16-ны /Баасан гарагт / өдрийн 13.00 цагаас газар дээр нь очиж танилцахаар төлөвлөсөн байна.

Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд эхлээд нийслэлийн III дугаар төрөх эмнэлэг дээр очих юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.