Г.Шийлэгдамба Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн холбооныхныг хүлээн авч уулзлаа
Эрүүл мэндийн яам
2015.01.20

Г.Шийлэгдамба Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн холбооныхныг хүлээн авч уулзлаа

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн "ЭМ" холбооны тэргүүн Н.Хүрэнбаатар болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн хүрээнд эмийн салбарт хэрэгжүүлж байгаа бодлого болоод саяхан батлагдсан эмийн шинэчилсэн журмын хэрэгжилт гээд эмийн салбарын асуудлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ханган ажиллах хүсэлтэй байгаагаа "Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн "ЭМ" холбооныхон сайдад уламжлав.

Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 28.1.3-д зааснаар төрийн байгууллагын зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэх түншлэлийг байгуулснаар өнөөдөр Монгол Улсын эм хангамжын салбарыг 100 хувь нуруун дээрээ үүрч яваа хувийн хэвшилийнхэн төрийн зарим үүрэг чиглэлийг давхар хариуцан ажиллах боломж бүрдэнэ гэдгийг уулзалтад оролцогчид онцоллоо.