2015.01.20

Төр эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Д.Ганхуяг нартай төсвийн тодотгол, өрийн таазын талаар ярилцлаа.

Юуны өмнө иргэдэд төсвийн тодотгол, өрийн тааз яг ямар байдалтайг болон улс орны эдийн засаг ямар байгааг дүгнээд хэлнэ үү ?

Д.Ганхуяг: Ер нь төсвийн тодотгол гэдэг зүйл бол хоёр зүйл дээр хийгдэж байгаа. Нэгдүгээрт бодит байдалдаа буусан төсөв батлах, хоёрдугаарт нь төрийн үүрэг бол эдийн засгийн тогвортой өсөлтийг хангах эсвэл эдийн засгийн тогтвортой байдлыг хангах гэсэн үүрэгтэй байдаг. Үүнтэй төсвийн болон мөнгөний бодлого уялддаг.

Экспортын орлого буюу гадаад валютын орлого ч үүнд хамаатай. Цаашлахын бол хөрөнгө оруулалт, зээлийн бодлого хүртэл орно. Яагаад Засгийн газраас барьсан төсөв маань хөрсөн дээр буусан гэхээр бодит асуудал ийм асуудал болсон юм.

2012 онд сонгууль болоод засгийн газар байгуулагдаад нэг тэрбум зээлийн орлогыг урьдчилж аваад тараачихсан байсан. Ингэхдээ хоёр нам хамтарсан засгийн газартай байлаа.

Ер нь өрөө хүлээн зөвшөөрч. Өрийн тааз гэдгээ авсан бонд, зээлээ нэгдсэн төсөвтэй уялдуулж өг гэдгийг л хэлээд байна. Тийм үү ?

Ж.Батсуурь: 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газарт тухай үед болж байгаа эдийн засгийн байдал, улсын төсвийн он дарааллын нөхцөл байдалд судалгаа шинжилгээ хийсний үр дүнд анхааруулж ирсэн.

Бараа бүтээгдэхүүний үнэ өсч, валютын ханш сулраад байна. Гадаадаас орж ирж байгаа хөрөнгө оруулалт буураад байна гэдгийг хэлсэн. Энэ талаар дорвитой арга хэмжээг саяхан огцорсон засгийн газар авч чадахгүй байсан.

Түүнчлэн гадаадаас авсан зээлээ түргэн нөхөгдөж, эргэн төлөгдөх хугацаа дүнтэй, олон ажлын байр бий болгох төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, санхүүжүүлж чадалгүй нилээд их цаг алдсан.

Сонирхолтой ярилцлагын үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү