Батсуурь.Ж 2015.01.21 | Сонин: Улстөрийн тойм сонин

Ж.Батсуурь: Өөрсдөө буруутныг нэрлэх байх

Ж.Батсуурь: Өөрсдөө буруутныг нэрлэх байх
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь

Өрийн таазыг өнөөдрийн түвшинд нь барихаар боллоо. Өөрөөр хэлбэл, 70 бас 60 ч биш 58.3 хувиас хэтрүүлэхгүй байхаар гишүүдийн олонх дэмжиж, цаашид шат дараалалтайгаар бууруулах байдлаар 2018 онд 40 хувьд нь хүргэхээр шийдвэрлэв. Энэ тухай ярилцахаар Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурийг “Ярилцах танхим ”-даа урьсан юм.

-УИХ-ын гишүүдийн тайлбарлаж буйгаар 60, $8.3 хувийн хооронд 460 тэрбум төгрөгийн зөрүү гарна гэсэн. Гэхдээ эцсийн дүндээ МАН 60 хувийг хүлээн зөвшөөрсөнтэй адил гэх юм. Магадгүй өнгөцхөн харвал тийм ч хол зөрүүтэй тоо биш юм шиг?

Гишүүдийн тооцоогоор 460 тэрбум төгрөгийн асуудал яригдаж буй. Гэхдээ 58.3, 60 гэдэг хоёр тоо хоорондоо ялгаатай. Аль нь их вэ гэвэл бага ангийн хүүхэд ч дор нь хариуг нь гаргачихна. МАН өрийнхэмжээг нэмэгдүүлэхгүй байх зарчмыг эцсээ хүртэл баримталсан.

Үнэндээ 2015 оны нөхцөл байдлыг судалж үзвэл өмнө нь батлагдсан зээл хөтөлбөрийг төсөв рүү татаж оруулснаар хэмжээ хэт нэмэгдсэн мэт харагдаж байгаа юм. Иймээс цаашдаа жил бүр бууруулж, 2018 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувьтай тэнцэх хэмжээний өр зээл тавьж байя гэсэн гаргалгаан дээр санал нэгдлээ.

Гол нь Монгол Улсын Засгийн газар ч, ард түмэн ч хуулиа ягштал мөрддөг болох нь чухал. Дэлхийн ихэнх улс оронд өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувь гэж тогтоох нь бий. Гэхдээ манай улсын хувьд өөр. ДНБ-ий эзлэх хувь хэмжээ бага учраас тодорхой хэмжээнд эдийн засгаа тэлэх, бүтээн байгуулалт хийхэд зээл тусламж авахаас өөр аргагүй нөхцөл байдал бий болдог,

-Өрийн таазыг нэмэгдүүлэхгүй гэдэг байр суурийг МАН анхнаасаа баримталсан. Дахин өр тавихад болгоомжилсон гэж үү. Аль эсвэл сонгууль ойртсонтой холбоотой юу?

Жижигхэн эдийн засагт зээл их аваад өрийн хямралд орно гэдэг нь сайн зүйл биш. Жижигхэн эдийн засагтай гэдгээ мэдсээр хэрнээ өндөр хүүтэй зээл авсан. Дээр нь зарцуулалт нь тодорхойгүй. Эргэн төлөгдөх нөхцөл нь эргэлзээтэй.

Иймээс нөхцөл байдлыг сайтар дүгнэх нь чухал. Эдийн засгийг хумина гэдэг нь сайн зүйл биш л дээ. Тийм учраас зохистой түвшинд нь барья гэдэг дээр санал нэгдээд байна. Эдийн засгийн онолоороо хямралтай нөхцөлд ийм арга хэмжээ авдаггүй юм.

Тийм учраис зохистой түвшинд барья гэсэн. Мөн.манай намын бүлгийн гишүүд өглөө босоод ирэхээр л өр нэмэгдчихсэн 55 хувь байснаа нэг шөнийн дараа 58 хувь гээд байгаа гэдэг дээр эргэлзсэн тал бий.

Жижигхэн эдийн засагт зээл их аваад өрийн хямралд орно гэдэг нь сайн зүйл биш.
-Өрийн хэмжээ гэнэт нэмэгдсэн үзүүлэлтийг тайлбарлахад ханшийн зөрүү буруутан нь болж байх шиг байна билээ. Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд тодорхой хариулт өгөх байх?

Валютын ханш бол байнга хэлбэлздэг зүйл. Дотоодын нийт бүтээгдэхүүн ч ялгаагүй. Тийм учраас өчигдөр ийм байсан, маргааш тийм боллоо гэх байдлаар хандах нь зохисгүй юм. Зарим төсөл, хөтөлбөрийг төлснөөс гадуур зарцуулж байсан нь маргашгүй үнэн.

Түүнчлэн бондын мөнгийг ил болгох шаардлагыг МАН- ын зүгээс удаа дараа тавьж байсан ч өнөөдрийг хүртэл нууц хэвээр. Иймээс валютын ханшны зөрүүнээс гадна төсвөөс гадуурх орлогыг тооцсон нь өрийн хэмжээ огцом өссөн мэт үзүүлэлт гарсан. Иймээс бодит байдлыг харгалзан нь зүйтэй юм.

-Гэхдээ оны зааг дээрх валютын зөрүү 2.7 тэрбум ам.доллар болсон гэдэг нь ор үндэслэлгүй зүйл байх. Өмнөх Сангийн сайд ам.долларын ханшийг хэтэрхий багаар тооцсон нь алдаа болсон гэх юм. Энэ үнэн үү?

Зарим улс оронд валютын ханшийг урьдчилан таамаглах шаардлагагүй байдаг байх. Харин манайд валютын ханшийг тухайн жилийн дунджаар баримтлах бодлого бий. Ам.долларын ханш өнгөрсөн онд хэлбэлзэл өндөртэй байсан.

Үүнээс улбаалаад 2014 оны эцэст байсан түвшиндээ оруулж тооцохоор огцом өр зээлийн хэмжээ өссөн. Түүнчлэн ДНБ-ийг төгрөгөөр тооцсон нь өрийн хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн. Энэ бол манай орны онцлог. Жишээ нь, барилга барихдаа ч гадаадаас түүхий эд материалаа импортолдог нь ханшийн зөрүүг урьдчилан таамаглах байдалтай шууд холбоотой.

-Тэгвэл Ч.Улаан сайд өрийн хэмжээг мэдээллэхдээ авсан бонд, зээлээ нэгдсэн төсөвтэй уялдуулаагүйтэй холбоотой бололтой. Тийм үү?

2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газарт тухай үед болж байгаа эдийн засгийн байдал, улсын төсвийн он дарааллын нөхцөл байдалд судалгаа шинжилгээ хийсний ур дүнд бид анхааруулж ирсэн. Бараа бүтээгдэхүүний үнэ өсч, валютын ханш сулраад байна.

Гадаадаас орж ирж байгаа хөрөнгө оруулалт буураад байна гэдгийг хэлсэн. Энэ талаар дорвитой арга хэмжээг саяхан огцорсон Засгийн газар авч чадахгүй байсан, Түүнчлэн гадаадаас авсан зээлээ түргэн нөхөгдөж, эргэн төлөгдөх хугацаа дүнтэй, олон ажлын байр бий болгох төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, санхүүжүүлж чадалгүй нилээд их цаг алдсан.

-Нэгэнт тодорхой болсон энэ асуудалтай холбон хариуцлагын тухай хөндмөөр байна. Өрийн хэмжээг хуульд заасан хэмжээнээс хэтрүүлсэн буруутнуудыг албан тушаалаас нь буулгаснаар асуудал шийдэгдэх нь хэр оновчтой шийдэл юм бол?
Гадаадаас орж ирж байгаа хөрөнгө оруулалт буураад байна гэдгийг хэлсэн.

Өмнөх Засгийн газрыг бараа бүтээгдэхүүний үнэ өслөө, валютын ханш нэмэгдлээ, бодлогын зарим алдаа гаргалаа, Нөгөө талаар өрийн хаягаар ч тодорхой хэмжээгээр зөрчигдлөө гэж үзээд хариуцлага гооцох асуудлыг ярьж шинэчлэлийн Засгийн газар огцорсон. Хуульд ийм л хариуцлага бий.

Гэхдээ Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороо хамтран Хөгжлийн банкнаас олгосон зээл, гэрээнүүдэд дүн шинжилгээ хийхээр болсон, Авсан зээлээ богино хугацаанд үр дүнд хүрэхээр үйлдвэрлэл явуулж, ур ашиг гаргах төсөлд санхүүжилт олгож чадсан эсэхийг аудитын дүгнэлтээр гаргаж ирэх юм,

-Хэдийгээр эрх баригчдын алдаатай бодлогоос улбаатай байж болох ч сөрөг хүчин өнгөрсөн хугацаанд юу хийв. Өрийн хэмжээ савнаасаа хальж суухад хяналт тавихгүй хаагуур нь өнгөрчихсөн юм гэж асуумаар байна?

Шууд тэгж хэлж болохгүй, Хяналт тавина гэдэг нь тооцооллын зарим зүйлээс болж байгаа юм. Жишээ нь бонд Засгийн газрын өөрийнх нь зээл биш шүү дээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар төсвийн алдагдлыг нөхөх гэж зээл аваагүй. Бүтээн байгуулалт, дэд бүтцэд зарцуулахын тулд зээл авч, төсвөөс гадуур зарцуулсан гэдгийг нь тодотгох нь чухал.

Эцэст нь энэ бүхнийг төсөв рүү нэгтгэж тооцох зарчмыг манай бүлгийн зүгээс гаргасан. Ойлголтын зөрүүгээс үүдэлтэй болохоос сөрөг хүчний хариуцлагагүй байдал гэж үзэхэд хэцүү. Ингэж ойлгох. нь учир дутагдалтай, Нөгөөтэйгүүр, зээлийг зарим хүн өр гэж ярьдаг. Гэхдээ хугацаа хэтрээгүй бол зээл.

Харин хугацаа хэтэрч, төлж чадахааргүй нөхцөл байдал бий болвол өр болно. Өнөөдрийн байдлаар бидэнд хугацаа хэтэрсэн зээл байхгүй. Бондын мөнгө төсөл хөтөлбөрт зарцуулагдаад явж байгаа. Тэр компаниуд нь зээлээ хугацаанд нь төлөх эсэх нь цаг хугацааны хүчин зүйлээс шалтгаална,

-Магадгүй МАН засагт ороогүй байсан бол энэ бүх мэдээлэл та бүхний чихний хажуугаар өнгөрнө гэсэн үг?

Аль ч талаас нь харж болох л байх. Гол нь төсвийн савны гадуурх зарцуулалтыг орхигдуулж болохгүй,

-Төсвийн байнгын хорооны хуралдааны үсэр өрийн хэмжээг хуульд зааснаас хэтрүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох тухай хөндөгдөж байна билээ?

Хэнийг хэлснийг нь сайн мэдэхгүй байна. Тэгж хэлсэн хүмүүс нь өөрөө энэ асуултад тань хариулж, буруутныг нэрлэх байх аа.

-Тэгэхээр таны хувьд энэ асуудалд өмнөх Засгийн газар огцорсноор дууссан гэсэн үг үү. Тэгж ойлгож болох уу?

Аль өнцгөөс нь харахаас л шалтгаалах байх.