Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн өргөтөгсөн хурал боллоо
Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар
2015.01.21

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн өргөтөгсөн хурал боллоо

Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан 2015 оны 01 дүгээр сарын 16-ны 11 цагаас ЗДТГ-ын байранд боллоо.

Өргөтгөсөн хуралд оролцогчид  дүүргийн хэмжээнд нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сахиулах болон мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог бэхжүүлэхэд анхаарах шаардлагатайг санууллаа.

Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, аж ахуй нэгж байгууллагыг хөрөнгийн хэлбэр харгалзахгүйгээр татан оролцуулж, тэдний идэвхитэй үйл ажиллагаа болон санал санаачлагыг дэмжин хамтран ажиллах шаардлагатайг хэллээ.

Түүнчлэн камер хяналтын системийг   улам боловсронгуй болгох, гэмт хэрэг  үйлдэгдэж цагдаагийн албан хаагчид иргэдтэй харицах харилцааны тал дээр илүү анхаарах, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж иргэдэд сэрэмжлүүлэх мэдээг түлхүү өгөх саналууд 2015 онд хийгдэх ажилд  тусгалаа.

Тус хуралдаанаар өнгөрсөн оны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн тайлан мэдээг сонсож, 2015 оны төлөвлөгөөг эцэслэн батлав.

Өнгөрсөн онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар  зөвлөлийн  хийсэн ажлуудаас онцлон дурдвал:

Гэмт хэрэг, гэрэлтүүлэггүй, харанхуй газруудад ихээр үйлдэгддэг нь судалгаанаас тогтоогдсон тул гэр хорооллын 6 хороог 100 хувь гэрэлтэй болгох ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Мөн 130 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаанд шаардлагатай техник хэрэгслээр хангаад байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “ Хөршийн холбоо” дэд хөтөлбөрийг үргэлжлүүлэн хоёр дугаар шат болох “ Сайн хөрш” болзолт уралдааныг зарлаж дүгнэсэн.

Анх удаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бие даасан “Сэргийлэгч” сэтгүүлийн 4 дугаарыг гаргаад байна.

“Өсвөрийн Эх орончдийн бүлгэм”-ийг  нээлээ. Тус бүлгэмд 7-12 дугаар ангийн 100 сурагч Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын 13, 47 дугаар сургуулиудад хувиарын дагуу тусгай бэлтгэсэн танхимдаа хичээллэж байна.

Бүлэг тус бүр 7 хоногийн нэг өдөр “Өсвөрийн Эх орончидын бүлгэм” – ийн дугуйлан, дадлага, сургалтанд хамрагдах ба Цагдаагийн нэг, хоёр дугаар хэлтэс сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Замын цагдаагийн тасаг замын хөдөлгөөний дүрэм, хуулийг сурталчлах, Онцгой байдлын хэлтэс Гамшигаас хамгаалах болон аврах ажиллагааны анхан шатны мэдлэг олгох, Улаан загалмайн хороо болзошгүй ослын үед өөртөө болон бусдад эмнэлгийн тусламж үзүүлэх, Цэргийн штаб эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх, дадлагыг олгож эхлээд байна.

Ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтан, эмч, өрхийн эмнэлгийн дарга нарын дунд архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээг бууруулах зорилготой сургагч багш бэлтгэх сургалтыг 77 хүний дунд зохион байгууллаа  зэрэг  ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

Өргөтгөсөн хуралдаанд Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Дэлгэрбат, Засаг дарга Д.Оросоо, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга П.Цэцэгмаа,Баянгол дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн дарга Ж.Эрдэнэболд, Цагдаагийн 2-р хэлтсийн дарга Б.Эрдэнэбат, Замын цагдаагийн тасгийн дарга Б.Батболд, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2-р шүүхийн ерөнхий шүүгч Ё.Цогтзандан, Дүүргийн 2-р тойргийн прокурорын дарга Б.Баяночир болон ЦЕГ, Улаанбаатар хотын Цагдаагийн газраас төлөөлөл  оролцлоо.