Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
Санамж бичигт гарын үсэг зурлаа
2015.01.21

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Даатгагчдын Холбоо  Монголын Даатгалын зуучлагчдын холбоо, болон Төрийн банк нарын хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэн Хүртээмжтэй даатгалыг арилжааны банкаар дамжуулан хэрэгжүүлэх зорилгоор  СЗХ-ны Даатгалын газрын дарга С.Ганболд, Даатгагчдын холбооны ерөнхийлөгч Ж.Бат-орших, Даатгалын зуучлагчдын холбооны ерөнхийлөгч Ш.Батчимэг,  Төрийн банкны Гүйцэтгэх захирал Д.Батсайхан нар “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг үзэглэлээ.

Даатгагчдын холбооноос гишүүн байгууллага болон бусад аж ахуйн нэгж, байгууллагуудад даатгалын чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, сургалт, семинар зохион байгуулах үүрэгтэйгээр оролцох юм.