Засаглал Ганбаяр.Д 2015.01.22 | Телевиз: МН25-р суваг

Д.Ганбаяр: Төрийн өмчит компаниудад өөрчлөх зүйл их бий

Монгол улсад төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 100 орчим аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 46 нь алдагдалтай ажиллаж байна.

Уг алдагдлын хэмжээ жилд 54 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа юм. Зарим компани байгуулагдсанаас хойш алдагдалтай байгаа бол, зарим нь өргөтгөл шинэчлэлтэй холбоотойгоор алдагдал хүлээжээ.

Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлийн дарга Д.Ганбаяр “Ялангуяа итгэмжлэх компаниудад аудитын хороо гэх асуудал байдаг. Энэ хороо нь гүйцэтгэх удирдлага, дотоод аудит хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх юм.

Өнгөрсөн 2014 оны тайлан гарсан байгаа. Аж ахуй нэгжүүд төрийн өмчийн хороонд аудитын тайлангаа өгсөн. Үүнд нь дахин анализ хийж байгаа.

Ер нь зарим төрийн өмчит компанид өөрчлөх зүйл их байна. Эрчим хүчний компаниудын хувьд үнэ нь зах зээлийн үнээс хамаагүй доор байгаа учраас тодорхой хэмжээгээр зардлаа нөхөх боломж байхгүй байна гэх асуудал гарч ирдэг.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү