Дохионы хэлний анхан шатны 3 өдрийн сургалт эхэллээ
Хан-Уул дүүргийн иргэний танхим
2015.01.23

Дохионы хэлний анхан шатны 3 өдрийн сургалт эхэллээ

Дүүргийн Иргэний танхим Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний хүрээлэн, дүүргийн бүртгэлийн хэлтэстэй хамтран "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх үйлчилгээг хүртээмжтэй болгох нь" сэдвийн хүрээнд Дохионы хэлний анхан шатны 3 өдрийн сургалтыг 21 аймаг, 9 дүүргийн бүртгэл мэдээллийн улсын бүртгэгч нарт амжилттай явуулахаар болж, сургалтын эхний өдөр амжилттай эхэллээ.

Нийт сургалтанд сууж буй Орон нутгийн төлөөлөл, нийслэл, дүүргийн улсын бүртгэгч нартаа амжилт хүсье.