Ганхуяг.Д 2015.01.26 | Сонин: Өдрийн сонин

Д.Ганхуяг: Бензиний онцгой албан татварыг нэмэгдүүлснээр гол халамжуудыг хэвээр нь үлдээх боломж бүрдсэн

Д.Ганхуяг: Бензиний онцгой албан татварыг нэмэгдүүлснээр гол халамжуудыг хэвээр нь үлдээх боломж бүрдсэн
УИХ-ын гишүүн, Төсвийн тодотголыг батлах ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг

УИХ-ын гишүүн, Төсвийн тодотголыг батлах ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуягтай ярилцлаа.

-Төсвийн тодотголыг баталчихлаа. Тэгэхээр 2015 оны төсвийн тодотголыг эцсийн байдлаар яаж тодотгов?

Монгол Улс парламентын засаглалтай, хувийн хэвшилд суурилсан зах зээлийн эдийн засагтай орон. Тиймээс улсын төсөв бол иргэдийн эдийн засгийн амьдралтай чухал холбоотой. Засгийн газраас ДНБ-д эзлэх төсвийн алдагдлыг 4.8 хувьтай байх хуулийн төслийг өргөн барьсан. УИХ үүнийг таван хувь болгож 0.2 функцээр буюу 50 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж баталлаа.

ДНБ-д эзлэх зээлийн хэмжээг 58.3 хувь болгож, Чингэс, самурай бондын зээлээ улсын зээл, төсөвтөө суулгалаа. Хоёр төсөвтэй ч юм шиг ойлгомжгүй байдал ингээд дуусгавар боллоо. Ирэх онд Монгол Улс долоо орчим хувийн эдийн засгийн өсөлттэй байхаар төсөөлсөн. Өмнөх жилүүдээс төсвийн алдагдал бага зэрэг нэмэгдсэн. Энэ хэрээр хэрэглээ нэмэгдэнэ.

Өөрөөр хэлбэл 1.2 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг. Төр, засаг төсөв, эдийн засаг, мөнгөний бодлогоор дамжуулж эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлогын зохицуулалтыг хийх үүрэгтэй байдаг. Эдийн засгийн өсөлт бууралттай байгаа учир эдийн засгийг тэлэх зорилгоор төрийн зүгээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээний хэмжээг өмнөх онтой харьцуулахад тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн.

Өөрөөр хэлбэл 1.2 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг. 

Тиймээс Монголбанкнаас зах зээлд нийлүүлэх мөнгөний хэмжээг ихээр нэмэгдүүлэх боломж багасна гэж ойлгох хэрэгтэй болов уу. Ингээд монгол улс 2015 онд тавьсан зорилтоо хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт болон экспортыг нэмэгдүүлэх, импортыг аль болох багасгаж.үндэсний үйлдвэрээ урьд урьдаас илүү дэмжиж, бүтээлчээр хамтарч ажиллах шаардлагатай байна.

Тиймээс төр, засаг хийгээд бүх иргэд бүтээлчээр хамтарч ажиллах нь чухал. Хөрөнгө оруулалтын тухайд 2012-2014 оны хооронд эдийн засагт голлох нөлөөтэй уул уурхай, газрын тосны салбарын эрх зүйн орчин тогтвортой болж, өрсөлдөх чадвартай, таатай орчныг бүрдүүлж чадсан. Одоо хурдацтай хэрэгжүүлэх шаардлагатай байгаа.

-Төсвийн тодотголыг анх өргөн барихдаа татвар нэмж, халамжийг хасч, сайд дарга нарын тансаглалын мөнгийг хэвээр нь үлдээхээр оруулж ирлээ гэдэг шүүмжлэл хүчтэй өрнөсөн. Тиймээс иргэдэд олгодог мөнгийг танасангүй. Гэвч зарим гишүүдийн зүгээс ингэх юм бол төсвөө тодотгосны хэрэг байна уу гэдэг байр сууринаас хандаж байна л даа...

Засгийн газраас Хөрөнгийн татвар болон Нийслэлийн татварын тухай хуулийн төслийг батлуулахаар, Малын хөлийн татварыг буцааж сэргээх төслүүдийг өргөн барьсан. Эдгээр хуулийн төслийг даваа гаригаас хэлэлцэж эхэлнэ.

Татвар нэмж байна гэхээсээ илүү татварын төрөл нэмэгдэж байгаа хэлбэр. Үл хөдлөх хөрөнгийн татвар дээр нухацтай ярих хэрэгтэй байх. Машинаас авдаг, зам ашигласны төлбөрийн тухайд орон нутагт нэмэгдээгүй.

Харин Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд дээд хязгаарыг нэмэгдүүлэх санал явж байгаа. Манай улс хүн ам цөөтэй, өргөн уудам нутагтай учраас замд оруулсан хөрөнгө оруулалт бусад орон шиг буцааж нөхөгдөнө гэж байхгүй. Тиймээс замаа засч байхын тулд бага хэмжээний ашиглалтын зардлыг авдаг байдлыг үргэлжлүүлэх нь зөв байх. Ажлын хэсгээс цахилгаанаар явдаг приус машинаас төлбөр авахгүй байх саналыг оруулна.

Энэ машины тоо нэмэгдэх нь байгаль орчин, зардлын хэмнэлтээс эхлээд олон талын ач холбогдолтой. Харин нийслэлийн татварын тухайд тухайн хотын оршин суугч иргэдийн ая, тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд зарцуулагдана. Ийм төрлийн татвар ихэнх оронд байдаг л даа. Баар болон рестораны үйлчилгээ, тамхи, согтууруулах ундаа худалдан авсан хүнээс борлуулсан үнийн дүнгээс тооцож 0-1 хувийн татвар авах байдлаар төсөлд оруулахаар хэлэлцүүлгийн явцад ярьсан.

Малын хөлийн татварыг малчид, иргэдийн саналд үндэслэж ИТХ нь тогтоодог байхаар тусгаж байгаа. Авсан татвараа үлийн цагаан оготнотой тэмцэх,' бэлчээр ашиглалт, худаг ус гаргах, мал эрүүлжүүлэх, удам угсааг нь сайжруулахад зориулах юм. Энэ татварын орлого бүгд орон нутгийн төсөвт орох юм шүү дээ.

Энэ машины тоо нэмэгдэх нь байгаль орчин, зардлын хэмнэлтээс эхлээд олон талын ач холбогдолтой.
Шатахууны онцгой албан татварыг нэмэхээр болов уу?

Хэлэлцүүлгийн явцад бензиний онцгой албан татварыг 230 орчим төгрөгөөр нэмэгдүүлэх заалт оруулсан. Шалтгаан нь дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ 50 орчим хувиар огцом буурчихлаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гол нийлүүлэгчдээс авдаг бензиний хилийн үнийг түүхий нефтийн биржийн үнээс тооцдог аргачлалтай болсноор бензиний жижиглэнгийн үнийг тогтвортой байлгаж чадсан.

Ингэснээр шатахууны үнийн бүрдэлт ил тод болсон. Гэхдээ түүхий нефтийн үнэ огцом буурахаар дагаад бензиний жижиглэнгийн үнийг буулгавал хүндрэл гарна. Тиймээс энэ удаад татвараа нэмэх зохицуулалтыг хийсэн.

Нефтийн үнэ эргээд огцом өсвөл татвараа буулгаж, жижиглэнгийн үнээ тогтвортой байлгах боломжтой юм. Цаашид онцын өөрчлөлт гарахгүй бол бензиний үнэ нэмэгдэхгүй тогтвортой байх боломжтой гэж үзэж байна. Бензиний онцгой албан татварыг нэмэгдүүлснээр гол халамжуудыг хасахгүй хэвээр нь үлдээх боломж бүрдсэн.

Тухайлбал, одонтой эхчүүдийн мөнгө, нярай хүүхэдтэй эхчүүдийн мөнгө, хүүхдийн мөнгийг бууруулахгүйгээр хуучин хэвээр нь олгохоор төсвийн хуулийн төслийг өөрчилж баталлаа. Мөн дээрээс нь цалин тэтгэврийг 10 орчим хувиар нэмэхээр болсон.

-Тонн тутамд нь хэдэн төгрөгийн татвар ногдуулж нийт хичнээн тэрбум төгрөгийг төсөвт авах юм бэ. Бензиний онцгой албан татварыг нэмэхээр шатахууны үнэ нэмэгдэнэ гэдэг болгоомжлол бий...

Бензиний жижиглэнгийн үнэ нэмэгдэхгүй тогтвортой байх боломжтой.

-УИХ-ын 76 гишүүн, Засгийн газрын гишүүдийн зардлын таван хувийг танаснаар хагас тэрбум төгрөг хэмнэж байгаа гэсэн Тэгвэл УИХ, Засгийн газрын гишүүд 2015 онд ямар зардал гаргах вэ?

Бүх улс төрийн албан тушаалтантай холбогдох урсгал зардлыг таван хувиар хасч, төсвийн зарлагыг 470 орчим сая төгрөгөөр буурууллаа. Дээр нь Засгийн газар төрийн захиргааны албан хаагчдын орон тоог 15 хувиар цомхотголоо.

Мөн 2012-2014 оны хооронд төсвөөс цалин авдаг хүмүүсийн тоог харьцуулж үзлээ. Гол нь УИХ-аас гарсан шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлэхээр орон тоо нэмэгддэг хандлага байгаа нь харагдаж байна. Төрийн захиргааны албан хаагчдын тоо бол нэмэгдээгүй бага сагаар буурсан байна лээ. Харин төрийн үйлчилгээний салбарт ажиллагсдын тоо нэмэгдсэн байсан.

Тэр нь шинээр сургууль, цэцэрлэг баригдсантай холбоотой байх. Түүнээс гадна төрийн тусгай албан хаагчдын тоо нэмэгдсэн байсан.

-Сая тодотгол хэлэлцэх үеэр дэд сайдын албан тушаалыг хасч хаячихаад эргүүлээд оруулчихсан нь нэлээд маргаан дэгдээж байна. А.Ганбаатар гишүүн Дэгийн тухай хууль зөрчигдлөө гэдэг хэл ам хийж байна л даа. Ер нь дэд сайд гэдэг шахааны албан тушаал байх хэрэгтэй юм уу?

Цаашид дэд сайд нарын тоог нэмэгдүүлэх шаардлагагүй. Харин ажил үүргийг нь ойлгомжтой болгохшаардлагатай. Парламентын засаглалтай орнуудад дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга гэдэг албан тушаалууд байдаг. Энэ нь улс төрийн манлайлал, хариуцлагыг төрийн захиргаанд нэмэг- дүүлэх зорилготой холбоотой. Улстөрийн албан тушаалтнууд намтайгаа хамт ээлжит сонгуулиар дүнгээ тавиулдаг шүү дээ.

Гол нь УИХ-аас гарсан шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлэхээр орон тоо нэмэгддэг хандлага байгаа нь харагдаж байна. 
-Өнөө жил уул уурхайн салбараас манай төсөвт хичнээн төгрөг төвлөрнө гэж тооцоолсон бэ?

Ойролцоогоор 1.4 орчим их наяд төгрөг улсын төсөвт татвар, төлбөр, хураамжаар орох болов уу.

-Төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр гишүүд тойрогтоо баригдаж байгаа обьектуудад тооцоо, судалгаагүй мөнгө нэмүүлээд байсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

Тооцоо судалгаагүй, тодруулбал зураг төсөвгүй барилга байгууламж төсөвт ороогүй дээ. Харин 2012 оноос хойш дутуу баригдсан барилгуудын асуудлуудыг үргэлжлүүлэх, эсвэл худалдан борлуулах хэрэгтэй гэсэн шийдвэрийг гаргасан.

-Б.Бат-Эрдэнэ гишүүн л гэхэд Хэнтийд баригдах гүүрний төсөв дээр нэг тэрбумыг нэмүүлж байх жишээтэй. Энэ жишгээр явсан зүйлүүд нэлээд бий байх...

Барилга нь дутуу баригдаад мөнгөгүйгээс зогсчихсон, зарим барилгын санхүүжилтийг төсвөөс шийдэх учиртай л даа. Өнөөгийн хууль эрх зүйн орчны хүрээнд тойрогт шаардлагатай байгаа бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн ихэнхийг төвлөрсөн төсвөөс шийдэж байгаа, яваандаа өөрчлөгдөнө биз ээ.

-Сүүлийн хэдэн жил төсвийн орлого тасарлаа. Одоо орлого тасрахгүй гэх баталгаа бий юу?

Энд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаа байх. Гол нь ашигт малтмалын түүхий эдэд суурилсан ганц тулгууртай эдийн засагтай байгаатай холбоотой болов уу. Сүүлийн жилүүдэд нүүрсний үнэ, төмрийн хүдрийн үнэ их хэмжээгээр огцом буурч ирсэн.

Хуримтлал байхгүй, орлогоосоо илүү зардлаа өсгөж ирсэн нь бас нөлөөлж байгаа. Тэгвэл гангийн болон зэсээр хийсэн бэлэн бүтээгдэхүүний багахан хэлбэлзэлтэй байна шүү дээ. Мөн төлөвлөлтийн чанарт ч асуудал байгаа болов уу.

-Эцэст нь нэг зүйлийг тодруулахад Гацууртыг стратегийн ордод оруулах асуудал яригдаж байна. Та ямар байр суурьтай байгаа вэ?

Ашиглах нь зүйтэй. Өмнө нь газрын хөрсөнд ойр байсан шороон ордыг нь ашигласан юм билээ. Одоо ашиглах гэж байгаа үндсэн ордын уурхайн эдэлбэр газрын талбайн ихэнх .хувь нь өмнө ашигласан шороон ордын талбайтайгаа давхцаж байгаа.

Олборлолтын явцад соёлын өв илэрвэл хэрхэн хамгаалах эрх зүйн орчин тодорхой байгаа. Хөрөнгө оруулагч компани нь олон улсад нэртэй компани. Харин үндсэн ордыг ашигласны дараа бүрэн нөхөн сэргээж, Ноён уул орчмын бус нутгийг аялал жуулчлалын бүс болгож хөгжүүлэхэд хамтарч ажиллах шаардлагатай гэж бодож байна.

-Энэ орд стратегийн ордод орсноор эдийн засагт ямар нөлөө үзүүлэх юм. Тодруулбал тэндээс бид ямар хугацаанд хэдэн төгрөг олж авах вэ?

Жилд ойролцоогоор таван тн алт олборлох байх. Төслийн хугацаанд татвар, хураамжаар 600 орчим тэрбум төгрөгийн орлого улсын төсөвт орох төлөвтэй. Мөн төр хувь эзэмшсэнээр 80-100 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг авахаар тооцоо гарсан байсан.

УИХ-ын тогтоолоор стратегийн ордод хамруулчихвал, дараагийн тогтоол нь төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох тогтоолын төсөл байх юм. Энэ тогтоолын төсөл батлагдчихвал Монголбанк, хөрөнгө оруулагчтай олборлосон алтыг нь ирээдүйд худалдаж авах санхүүгийн хэрэгсэл ашигласан хэлэлцээр хийхээр тохироод байгаа.

Ингэснээр Монголбанкны гадаад валютын нөөц 1.5 тэрбумаас доошгүй доллараар нэмэгдэнэ гэж бодож байна. Энэ нь валютын ханшийн тогтвортой байдалд хамгийн чухал нөлөөтэй.