Нямбаатар.Х 2015.01.27 | Сайт: Vip76.mn

Нийслэлийн цасны баярт Сонгинохайрхан дүүрэг тэргүүлэв

Нийслэлийн цасны баярт Сонгинохайрхан дүүрэг тэргүүлэв
“Цэнгэг агаар 2015”

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг өвлийн спортын наадам “Цэнгэг агаар 2015” уриан дор энэ 1-р  сарын 24-ны өдөр Хандгайт дахь Янзага зусланд зохион байгуулагдлаа.

            Нийслэлээс ирүүлсэн удирдамжын дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газар энэхүү арга хэмжээнд хэлтэс, алба, хороодын төрийн захиргааны ажилтнуудаа хамруулан оролцсон юм.

            Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын нийт ажилтан албан хаагчдыг хамруулсан өвлийн наадмын үеэр цасан дээрх бүжиг, цасны сумо, олс таталт, дартс зэрэг төрлүүдээр тэмцээн уралдаан зохион байгуулагдсанаас гадна байгууллагуудын дунд мөсөн хотхон хийх уралдааныг зарласан юм.

            Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд зохиогдсон тэмцээн уралдаануудад байгууллагууд идэвхтэй оролцож байгийн нийт дүнгээр:

  1. 1 дүгээр байранд н.Үнэнбаатар даргатай Онцгой байдлын хэлтэс
  2. 2 дугаар байранд С.Мөнхчулуун даргатай Засаг даргын Тамгын газар
  3. 3 дугаар байранд Г.Эрхэмбаяр даргатай Цагдаагийн 3 дугаар хэлтэс тус тус тэргүүн байруудыг эзэллээ.

Удирдах ажилтнуудын дунд зохион байгуулагдсан Дартсын тэмцээнд:

  1. 1-р байр - Алтан медаль – М.Чинболд – Дүүргийн Засаг дарга
  2. 2-р байр-Мөнгөн медаль – С.Болорчулуун –Дүүргийн Өмч газрын харилцааны албаны дарга  
  3. Хүрэл медаль – Б.Лхагвасүрэн –Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨАТҮГазар тус тус шалгарлаа.

Сонгинохайрхан дүүрэг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдсан “Цэнгэг агаар 2015” өдөрлөгийн “Цасан хотхон”, зохион байгуулалт, оролцоо зэрэг бүхий л үзүүлэлтээрээ тэргүүлэн “Нийслэлийн Аварга баг”-аар шалгарч Цом, Өргөмжлөлөөр шагнууллаа.