Тэмүүжин.Х 2015.01.27 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов

Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов
Хууль зүйн байнгын хороо

Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцуулав.

Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 12 саналын томьёолол гаргасны зэрэгцээ тусгайлан бие даасан зохицуулалт шаардлагатай хуулийн төслийн боловсруулалтыг хангалтгүй гэж үзсэн байна. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Батзандан нар байнгын хорооны ажлын хэсэг болон ажлын дэд хэсгээс асуулт асууж тодруулав.

Ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэ хуулийн гол зорилт нь аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хялбаршуулж бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд чиглэж байгаа. Гэтэл аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах үйл ажиллагааг энэ хуулийн төсөлд хольж тусгасан нь хүндрэл учруулж байгааг хэллээ.  

Харин саналаа хэлсэн гишүүн З.Энхболд ажлын хэсгийн саналыг дэмжээд бизнесийн тусгай зөвшөөрлийг хялбаршуулж байгаа төсөлд аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг сахиулахтай холбоотой зохицуулалтууд хамаарахгүй байхаар санал хурааж шийвдэрлэх нь зүйтэй гэсэн бол гишүүн Х.Тэмүүжин хуулийн төслийн концепцид зарчмын ялгаа гаргах замаар аюулгүй байдал, хэв журам, ёс зүй, мэргэжилтэй холбоотой тусгай зөвшөөрлийг аж ахуй бизнесийн талаас харж болохгүй.

Иймээс ажлын хэсэг санал гаргаж Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Мөн гишүүн Ж.Батзандан хуулийн төслийг Засгийн газарт буцааж дахин боловсруулж өргөн барих нь зүйтэй байна гэсэн бол гишүүн Ц.Нямдорж ажлын хэсгийн саналаар санал хураагаад Эдийн засгийн байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлье. Хуулийн төслийг буцаах эсэхээ

Эдийн засгийн байнгын хороо шийдэг гэсэн санал хэлсэн юм. Ингээд ажлын хэсгийн саналаар бизнесийн зөвшөөрлийг хялбаршуулж байгаа хуулийн төслөөс аюулгүй байдлын холбогдолтой зөвшөөрлийг хасах санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ.

Мөн Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувийн хамгаалалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Түүнчлэн ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй бусад саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн энэ тухай санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.