Нөөцийн махыг зах зээлийн үнээс доогуур худалдахгүй гэв
Нөөцийн мах
2015.01.28

Нөөцийн махыг зах зээлийн үнээс доогуур худалдахгүй гэв

Энэ жил улсын хэмжээнд 14 мянган тонн мах нөөцлөх гэрээг ҮХААЯ, МХЕГ, ОБЕГ, нөөцийн менежер компаниуд хамтран байгуулжээ.

Гэрээний дагуу өдийд хямд үнэтэй мах иргэдийн гарт хүрсэн байх ёстой. Гэвч одоогийн байдлаар нөөцийн махыг хэзээ, хэдэн төгрөгөөр худалдах нь тодорхойгүй байна.

Учир нь, мах бэлтгэлийн үйлдвэрүүдийн өнгөрсөн оны үйл ажиллагааны зардал болох 4.5 тэрбум төгрөгийг төрөөс олгоогүй, төсвийн тодотголд нэг килограмм мах тутамд үйл ажиллагааны зардал хэмээн олгодог нэг мянган төгрөгийг танасан гэнэ.

Тиймээс мах бэлтгэлийн үйлдвэрүүд нөөцийн махыг зах зээлийн үнээс доогуур худалдаалаагүй гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа юм. Махны холбоо болон Хүнс, хөдөө аж ахуйн яам хамтран ойрын хугацаанд нөөцийн махыг худалдаанд гаргах асуудлыг хэлэлцэх юм байна.