Джек Ма: Мөнгө, улс төр хоёр бол шүдэнз, дарь хоёр гэсэн үг
Джек Ма
2015.01.30

Джек Ма: Мөнгө, улс төр хоёр бол шүдэнз, дарь хоёр гэсэн үг

Тэр яаж Джек болсон бэ?

Түүний жинхэнэ нэр нь Ма Юнь (Ma Yun). Эцэг эхийн хамт Хятадын өмнөд хэсэгт амьдардаг байв. Хүүхэд байхаасаа англи хэл сурна гэж хатуу шийдэв. Жаахан ч гэсэн англиар ярихын тулд бараг өдөр болгон унадаг дугуйгаар жуулчдын байрладаг зочид буудалд очдог байлаа. Нэгэн удаа жуулчдын нэг нь Мад Европоос захиа бичиж байх хүн олж өгөхөөр болж гадаад хүнд ойлгомжтой байхын тулд энгийн нэр сонгох хэрэгтэй гэжээ. Жуулчны эхнэр нь Джек гэсэн нэрийг санал болгосноор Ма Юнь хүү Джек Ма болов.

Джек онц сурлагатан биш байв. Гурван удаагийн оролдлогоор энгийн сургуульд элсчээ.  Их сургууль төгсөөд англи хэлний багш болов.

Forbes сэтгүүлийн нүүрэнд гарав

Өнөөдөр Джек Ма Хятадад төдийгүй Азийн хамгийн баян хүн. 2014 оны есдүгээр сард Ма Alibaba-гийн хувьцааг Нью-Йоркийн бирж дээр байрлуулснаар олсон нь зах зээлийн түүхэнд хамгийн их хуримтлалын нэг болжээ. 11 дүгээр сар гэхэд 29,7 тэрбум доллартай болж Bloomberg-ийн гаргасан дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 18-д жагсав. 

Түүний зорилго нь цахим Дэлхийн худалдааны байгууллага байгуулах

Эдүгээ Alibaba-гийн порталаар гүйлгээ хийдэг хүмүүсийн тоо 300 сая. Джек Магийн зорилго бол нийтдээ 2 тэрбум хүнд өөрийн үйлчилгээг хүргэх, түүнчлэн 10 саяас багагүй тооны гадаадын жижиг дунд үйлдвэр өөрийн бүтээгдэхүүнийг интернетээр борлуулах боломжийг бүрдүүлэх.  Магийн ярьснаар тэр Alibaba-г дэлхийн жижиг дунд үйлдвэрийн талбар болгох хүсэлтэй аж. Тухайлбал Норвегт амьдардаг жижиг худалдаачин бараагаа Аргентины хэрэглэгчдэд зарж, Аргентинчууд Швейцараас бараа авдаг болвол жинхэнэ дэлхийн онлайн худалдааны байгууллага болно гэж тэр үзэж байна.

Магийн хүүхэд насандаа хүлээсэн ялагдал болгон түүнийг хатуужуулжээ. Тэр нэг удаа Kentucky Fried Chicken хэмээх тахианы газарт ажилд орохыг оролджээ. 24 хүн ярилцлаганд орж 23-ийг нь ажилд авчээ. Ганцхан Маг ажилд авсангүй. Түүнчлэн Харвардын их сургуульд элсэх гэж 10 удаа оролдоод ч бүтээгүй байна. Дараа нь тэр хэзээ нэгэн цагт Харвардад ирж лекц уншина гэж өөртөө ам тангараг өгчээ. Тэр амлалтандаа хүрсэн. 

Магийн амьдралд хамгийн их урам зориг өгсөн кино бол «Forrest Gump». Яагаад гэвэл Форрест энгийн хэрнээ хэзээ ч бууж өгдөггүй.   

Магийн амьдралын зарчмууд

  1. Чи бүгдийг нэг ижил бодолтой байлгаж чадахгүй, гэхдээ чи ижил зорилготой байлгаж чадна. Хамт олныг хүчтэй лидерээс илүү нэгдмэл зорилго нэгтгэдэг.
  2. Удирдагч хүн ямар ч хүнд цохилтыг дааж чаддагаараа ажилтнуудаасаа ялгардаг
  3. Мөнгө, улс төр хоёрыг нэгэн гарт төвлөрүүлэх боломжгүй. Хэрвээ та улс төрд орсон бол бизнесийн тухай март. Мөнгө, улс төр хоёрыг холивол дарьтай торхонд шүдэнз зурснаас ялгаагүй.
  4. Тэнэгүүд л зөвхөн ярихын тулд амаа ашигладаг. Сэргэлэн хүн толгойгоороо, ухаант хүн зүрхээрээ ярьдаг.