А.Бакей багш шавьдаа зөвлөсөөр л
УИХ-ын гишүүн А.Бакей
2015.01.30

А.Бакей багш шавьдаа зөвлөсөөр л

Дэд сайд нарын асуудлаар “Нэг өдрийн популизм” хийгээд бужигнуулахад нь өөрийн , шавь С.Ганбаатарыг сүрхий зэмлэсэн А.Бакей багш тэрслүү шавьдаа нүүр өгч хэдэн найртай үг хэлж харагдав.

Өчигдөр өглөө УИХ-ын чуулганаар Өрийн удирдлагын тухай хуулийг хэлэлцэх эсэхийг ярилцах үеэр С.Ганбаатар гишүүн ширээн дээрээ явган ширээгээ засч босч зогсоод үгээ хэлэхээр биеэ бэлдэх үед урдуур нь гарч явсан А.Бакей багш нь явган ширээнийх нь хөлийг засч, ямар нэгнийг их л нухацтай хэлж өгчихөөд инээсээр суудалдаа суусан. 

Багшаасаа сургаал сонссон С.Ганбаатар гишүүн ч хоолойгоо сайтар засч аваад Сангийн сайдад хандсан ширүүхэн асуултуудаа эхэлнэ лээ. УИХ-ын хуралдааны танхимын ширээн дээрээ дахин нэг явган ширээ тавьж түүн дээрээ микрофоноо донжтойхон байрлуулж, босч зогсон үгээ хэлдэг эрхэм түүнээс өөр байхгүй.

Харин А.Бакей багш нь түүнд юу гэж зөвлөсөн юм бол. Лав л түрүүнийх шиг загнаагүй нь тодорхой. Яагаад гэвэл багш, шавь хоёулаа инээж байсан юм чинь.