2015.01.30

Г.Шийлэгдамба: Эмнэлэг эрүүлжүүлэх байр болсон байдлыг таслан зогсооно

Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбатай ярилцлаа

-Засгийн газрын байрыг эх хүүхдийн эрүүл мэндийн төв болгох асуудал яг ямар шатандаа явагдаж байна вэ ?

Засгийн газрын тогтоол шийдвэр гарсан үүний дагуу төрийн өмчийн 10 байр буюу соёл спорт аялал жуулчлалын яамны байрыг яаралтай дуудлага хуралдаанаар оруулж үүнээс олсон хөрөнгийг хүүхдийн эмнэлэгийн өргөтгөлийг барихаар төлөвлөж байна. Удахгүй дуудлага худалдаа зохион байгуулагдаж үүнтэй холбоотой тодорхой үйл ажиллагаанууд хийгдэхээр төлөвлөгдсөн байгаа.

-Монгол улс Элэгний ” С ” вирусын эмийг бүртгэлээ. Энэхүү эм нь хэзээ худалдаанд гарах вэ ? энэ талаарх  мэдээлэлийг өгнө үү ?

Элэгний С вирусын өвчлөлийн хувиараа монгол улс нилээн өндөр хувьтай байгаа үүнтэй холбоотойгоор олон улсын хэмжээнд өндөр чанар стандартыг хангасан хэрэглэгдэж байгаа эмийг оруулж ирэхтэй холбогдуулан эм бүртгэлийн журамд өөрчлөлт оруулах асуудлыг бид шийдсэн.

Дээрх эмийг бүртгэх үйл явц шийдэгдсэн учир эм хангамж нийлүүлэлтийн үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах ажлын хэсгийг бий болгоод байгаа.Үүнтэй холбоотой эргэлзээтэй зөрчилтэй маргаантай асуудлыг бий болгохгүйн тулд ард түмэнд ил тод ажиллахыг эрүүл мэнд спортын яам ихээхэн анхаарч ажиллаж байна.

-Энэхүү эмийн үнэ төлбөрийн хувьд хэрхэн тогтоогдож байгаа вэ ?

Үнэтэй холбоотой зүйл их ярьж байна. Үнийн тал дээр тодорхой хэлэлцүүлэгийг зохион байгуулж хэлэлцсэн байгаа. Тухайн эм нийлүүлэлтийн компаниас манай улсад онцгой хөнгөлөлтийг олгож байгаа  эмийн 1 сарын курс эмчилгээ нь 300 доллар, 3 сарын курс 900 доллар, 6 сар 1800 доллараар монгол улсад оруулж ирэх бололцоотой байгаа. Үүнийг бид жижиглэнгийн худалдаа буюу бизнес болгохгүйгээр нарийн эмчийн хяналтан дор  шууд урьдчилаж олгохгүйгээр сар сардаа авахаар төлөвлөж байна.

 Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү