Эрүүл мэндийн салбарыг шинэчлэх эрх зүйн орчин нээгдлээ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.01.30

Эрүүл мэндийн салбарыг шинэчлэх эрх зүйн орчин нээгдлээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачилсан Иргэний эрүүл мэндийн даатгалын тухайл хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын чуулганы хуралдаанаар баталсан.

Хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн С.Ганбаатар дээрх хуулийн төслийг санаачлахдаа даатгуулагчийн эрхийг хамгаалахын зэрэгцээ хэрэгцээтэй бөгөөд чанартай үйлчилгээг худалдан авдаг даатгалын байгууллагыг төлөвшүүлэн бэхжүүлэх үүднээс санаачилсан гэдгээ хэлсэн.

Үүний тулд эрүүл мэндийн даатгалын харилцаанд оролцогчталуудын чиг үүргийн зааг ялгааг тодорхой болгох гэх мэтээр даатгалын тогтолцоонд тулгамдаад буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд дорвитой өөрчлөлтийг дээрх хуулийн төсөлд тусгаж өгсөн байна.

Ингэснээр Монгол Улсын эрүүл мэндийн салбар шинэ шатанд очих эрх зүйн орчин бүрэлдэх эх үндэс болж байгаа юм. Иргэн төвтэй эрүүл мэндийн салбартай болох цаг айсуй.