2015.01.30

Халамжаа багасгалаа гээд цөөхөн хүнтэй монгол улс хүүхдээ ялгаж болохгүй

"Дуусдаггүй яриа" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Д.Батцогт, Ж.Батсуурь нар оролцлоо.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь  “Өнгөрсөн 2015 оны төсвийг 2014 оны 12 сарын 1 ны өмнө баталсан энэ хугацаанд засгийн газрын бүтцэд өөрчлөлт орсон ба тодорхой хэмжээний эдийн засгийн хүндрэл бэрхшээл үүсч батлагдсан төсвөө эргэн харж тодотгох шаардлага гарсан.

Оны эхээр засгийн газрын гишүүд, сангийн яам чамгүй хичээл зүтгэл гаргаж нилээн нухацтай удаан хугацааны турш хэлэлцэж төсвийн тодотголыг өргөн барьж баталлаа. Энэ хугацаанд гарсан хүндрэлээс өрийн босгын ДНБ 40% иас хэтрэхгүй байхаар  тогтоосон үүнийг анхны төсвийн тодотголын хуулиар тогтоож байсан.

Ерөнхийдөө тухайн хуулийн хүрээнд зээл, өрийг ДНБ-ний 40 хувиас хэтрүүлэхгүй гэж байсан. Сая сангийн яам төсвийн тодотголын талаархи тооцоог танилцуулсан үндсэндээ өрийн босго ДНБ 50 гаруй хувьд хүрээд байна.

УИХ-ын гишүүн  Батцогт “Шинэчлэлийн засгийн газар огцроод шийдлийн засгийн газар байгуулагдаад төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна. Шинэ ерөнхий сайд маань нэг л зүйлийг хэлсэн Монгол улс маань үнэхээр халамжийн улс болжээ халамжаа зоригтой багасгах хэрэгтэй гэж хэлсэн.

Гэвч халамжаа багасгалаа багасгалаа гэхэд цөөхөн хүн амтай монгол улс маань хүүхдээ ялгаж болохгүй юмаа гэсэн санаа бодол УИХ-д ихээхэн давамгайлсан. Үүнтэй адил эхчүүдээсээ мөнгө харамлаж ялгаж болохгүй юмаа гэсэн байр суурьтай би бол санал нийлж байгаа”