Зарим дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Чуулганы нэгдсэн хуралдаан аг сунган хуралдав.
2015.02.02

Зарим дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Чуулганы нэгдсэн хуралдаан 2015.01.30/ цаг сунган хуралдаж байгаа бөгөөд түр завсарлага авсны дараа 20 цаг 15 минутад үргэлжилж Зарим дэдхорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолынтөслийг хэлэлцэн баталлаа.

Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Г.Баярсайхан, Д.Тэрбишдагва нарыг Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны, Р.Бурмаа, Д.Эрдэнэбат нарыг Ёс зүйн дэд хорооны, Д.Батцогт, Д.Тэрбишдагва нарыг Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны, С.Дэмбэрэл, Г.Уянга нарыг Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны, Ж.Батзандан, Д.Батцогт, Д.Бат-Эрдэнэ нарыг Нутгийн удирдлагын дэд хорооны, Ж.Батзандан, Р.Бурмаа, Б.Наранхүү нарыг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны, О.Баасанхүүг Тусгай хяналтын дэд хорооны, Х.Баттулгыг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөллөө.

Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Су.Батболд, Х.Баттулга, С.Оюун, Я.Содбаатар,Ч.Хүрэлбаатар нарыг Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны, Су.Батболд, Д.Сарангэрэл, Н.Энхболд нарыг Ёс зүйн дэд хорооны, Ж.Батсуурь, С.Бямбацогт нарыг Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны, Д.Сумьяабазар, А.Тлейхан, Д.Хаянхярваа нарыг Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны, Су.Батболд, О.Содбилэг, Н.Энхболд нарыг Нутгийн удирдлагын дэд хорооны, Н.Алтанхуяг, Н.Батбаяр , С.Баярцогт, Су.Батболд, О.Содбилэг, Х.Тэмүүжин, Н.Энхболд нарыг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны гишүүнээр баталлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.