Эко хатагтай Б.Саранчимэг төрсөн өдрөөрөө төрдөө хөдөлмөрөө үнэлүүллээ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-ын дарга Б.Саранчимэг
2015.02.03

Эко хатагтай Б.Саранчимэг төрсөн өдрөөрөө төрдөө хөдөлмөрөө үнэлүүллээ

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн түүхэн өдөр тохиож байна. Энэ өдөр улс эх орондоо бодит хувь нэмрээ оруулан ажиллаж буй зарим эрхмүүдийг шагналаа.

Үүний нэг нь НИТХ-ын төлөөлөгч, НИТХ-ын Байгаль орчин Экологийн хорооны дарга, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-ын дарга Б.Саранчимэг юм.

Нийслэл хотынхоо ногоон хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа эко хатагтай өнөөдөр Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаалаа. Сонирхуулахад Б.Саранчимэг хатагтайн төрсөн өдөр өнөөдөр тохиож байгаа аж.