2015.02.12

Л.Болд: Монголын ардчилал эмгэнэл болчихож

УИХ-ын чуулганы Лхагва гаригийн чуулган дээр АТГ-ын дэд даргыг томилох үеэр хэлсэн Л.Болд гишүүний үгийг хүргэж байна.

“Өнөөдөр авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа гэдэг бол үнэхээр нийгмийн анхаарлын төвд байгаа, байхаас ч өөр аргагүй. Асуудал өөрөө хурц тулгамдсан асуудал.

Харин үүнийг хэрэгжүүлж, хяналтаа тавьж байгаа болон мөрдөн шалгаж байгаа ажиллагаан дээр нэлээд олон асуудлууд үүсэж байгаа нь харагдаж байна. Шинээр томилогдож байгаа дэд даргыг миний хувьд дэмжиж саналаа өгнө. Гэхдээ үнэхээр чуулган болон, байнгын хороон дээр яригдсан зүйлүүдэд дүгнэлт хийж, үнэхээр бодитой ажил хийгээсэй гэж хүсэж байна. 

Яагаад гэвэл яригдаж байгаа асуудлууд ноцтой байна. Хүний эрх, шударга ёс, гаднаас захиалга авч улстөрийн нөлөөнд ордог, хугацаагүй хүнийг хохироодог энэ бүхнийг бодохоор бид чинь хэдэн он, хэддүгээр зуунд амьдарч байна.

Монгол улсыг чинь 20-р зуун даваад өнгөрчихсөн. 1930-аад оны хэлмэгдүүлэлт. Гэхдээ тэр үед зүгээр буудчихдаг байсан. 1970-аад онд боддог, сэтгэдэг ажилладаг хүмүүсийг маш их ажил амьдралаар тоглож үр удмаар хохироож маш их хохироодог байсан. Би ч тийм гэр бүлд өссөн учраас маш сайн мэдэж байна.”

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү