Д.Дэлгэрбат: Гандангийн дэнжийг амины орон сууц болгохоор шийдвэрлэвэл иргэд дэмжинэ
Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат
2015.02.12

Д.Дэлгэрбат: Гандангийн дэнжийг амины орон сууц болгохоор шийдвэрлэвэл иргэд дэмжинэ

Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбаттай ярилцлаа.

-Энэ онд Баянгол дүүр- гийн 50 жилийн ой тохиож байгаа. Ойгоо угтан ямар ажил хийж байна вэ?

50 жилийн ойн баярын арга хэмжээг долдугаар сарын сүүлээр хийхээр төлөвлөж байгаа. Ойн хүрээнд холбогдох ажлын хэсгийг гарган чиглэл чиглэлийн дагуу ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна. Ер нь бол ойд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Тухайлбал, иргэд рүү чиглэсэн тэмцээн, уралдаан, олон нийтийн томоохон арга хэмжээ гэх мэт.

Үүний хажуугаар ойд зориулсан томоохон бүтээн байгуулалтын ажил хийж байна. Энэ онд Баянгол дүүргийн спортын цогцолборыг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа. Тус цогцолборыг дүүргийн XIV хороонд байрлах 40 дүгээр сургуулийн хажууд барихаар өнгөрсөн онд ажлыг нь эхлүүлсэн юм.

Мөн бид хүүхдийн эмнэлгээ барьж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа. Дүүргийн төсөвт эх үүсвэрийг нь суулгасан. Тус хүүхдийн эмнэлгийг хуучин Эрүүл мэндийн зургадугаар төвийн барилгыг буулган, шинээр долоон давхар барилга барих юм. Ингэхдээ гурван давхарт нь 50 ортой ахмадын эмчилгээ, сувилгааны төвийг байрлуулахаар төлөвлөсөн. Харин үлдсэн дөрвөн давхарт нь 100 ортой хүүхдийн эмнэлгийг байрлуулна.

Үүнээс гадна өнгөрсөн онд ашиглалтад орсон шинэ Эрүүл мэндийн төв өдөрт 500-700 хүнд үйлчлэх хүчин чадалтай. 100 ортой энэхүү шинэ төвийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Ингээд төлөвлөсөн ёсоор дээрх эмнэлгүүд ашиглалтад орвол иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцоор нь шийдэх нөхцөл бүрдэж байгаа юм.

-Эмнэлгээс гадна сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдэж байгаа. Гэхдээ зөвшөөрөлгүй гараашийг буулгаж, газар дээр барьж байгаа юм билээ?

Хүн ам шигүү суурьшсан хэсэгт сургууль, цэцэрлэг нэн тэргүүний асуудал байдаг. Дүүргийн удирдлагууд энэ асуудалд өмнөх онуудад ч анхаарал хандуулж ажилласан. 2013, 2014 онуудад долоон сургуулийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэсэн. Мөн дөрвөн цэцэрлэгийг шинээр барьж ашиглалтад оруулахын зэрэгцээ нэг цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтад оруулсан байгаа. Энэ мэтээр дүүргийн зүгээс сургууль, цэцэрлэгийн суудлын тоог нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллаж байна.

2013, 2014 онуудад долоон сургуулийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэсэн.

Тиймээс энэ онд ч тус ажлыг үргэлжлүүлнэ. Тухайлбал, дүүргийн VII хороонд барьж бай- гаа бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна. 47 дугаар цэцэрлэг, 57 дугаар сургуулийн барилгууд ч ашиглалтад орох юм.

Өнгөрсөн онд ашиглалтад орсон дөрвөн цэцэрлэгийн хоёрыг нь зөвшөөрөлгүй гараашийн газрыг чөлөөлж, барьсан. XII болон XIX хорооны иргэд ч уг ажлыг дэмжиж, гараашаа чөлөөлж өгсөнсанагдаж байна?

-Баянгол дүүрэг гурван дүүргээр хүрээлэгдсэн, газар нутаг багатай дүүрэг. Хавар барилгын ажлын эхлэхээр хороо бүрээс хүүхдийн тоглоомын талбай дээр барилга барих гэж байна, цонх хааж барилга барих гэлээ гэх мэтийн гомдол их ирдэг. Тиймээс бид гомдол, саналыг тухай бүрт нь шийдвэрлэх арга хэмжээ авдаг. Дүүргийн захирамжтай газрыг ИТХ-аар оруулан хэлэлцэх жишээний.

Ер нь бол 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл инженерийн шугам сүлжээ бүхий газарт ямар нэгэн аж ахуйн зориулалтаар газар олголтыг хийгээгүй байгаа. Маргаантай байгаа газрууд өмнөх онуудад олгогдсон байдаг юм.

-Тухайн оныхоо газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар олон байсан гэсэн?

Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй, дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалт явагдаагүй, иргэдийн эрх ашгийг зөрчин нийтийн эзэмшлийн талбайд давхардуулан олгогдсон гэх мэт янз бүрийн л зөрчилтэй байдаг юм.

-Ер нь бол дүүргийн иргэд замбараагүй байгаа төлөвлөлтийг цэгцлэх тухай хэлдэг юм билээ?

Гэр хорооллын зам, гудамж төлөвлөлтгүй байдлаар явж ирсэн. Үүнээс гадна газрын хүрэлцээгүй байдлаас үүдэн айлууд зам, гудамжийг хааж буудал, хашааГаа дур мэдэн өргөтгөдөг байдал ихэссэн. Гэвч үүнийг нь үе үеийн газрын албад тухай бүрт нь шийдэж байгаагүй учраас зохион байгуулалтын хувьд хүндрэлтэй байдал үүссэн. Дээрээс нь үерийн далан, сувгийг хаахын зэрэгцээ өндөр хүчдэлийн шугам дор буух зэрэг байдал үүссэн.

Харин дүүргийн зүгээс энэ асуудлуудыг арилгах үүднээс тодорхой эжлуудыг уе шаттайгаар хийж байгаа Гэхдээ айл буугаад хашаа татаж байшин барьчихсан байхад тэднийг шууд нүүлгэхэд учир дутагдалтай. Тиймээс бид аль болох зөвшилцлийн замаар шийдэхийг зорьж байгаа.

-Дэлхийн банк хийсэн судал- гаагаа танилцуулсан. Газрыг оновчтой.төлөвлөөгүйгээс үүдэн автозамын ачаалал нэмэгдсэн гэсэн байна лээ?

Энэ судалгаа хотын төвийн хэсгээр нь гаргасан судалгаа юм шиг байна лээ. Ер нь уулзваруудыг шинэчилж, нэвтрэх чадварыг нь нэмэгдүүлэхгүйгээр замаа засах нь оновчтой шийдэл биш. Тиймээс бид энэ ажлыг өнгөрсөн онд нэлээд ихээр хийсэн. Түүнчлэн зарим замуудын нэвтрэх чадварыг сэтлэх ажлыг хийсэн байгаа.

Зам барихад хэн нэгний эзэмшил газар дээгүүр дайрах нь зайлшгүй. 

Энэ мэтээр туслах замуудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх нь төв замын ачааллыг бууруулдаг. Энэ мэтээр судалгаа, тодорхой ажлуудыг хийж байгаа. Гэхдээ ингэхэд эргээд газрын асуудал хөндөгдөж-байгаа юм. Зам барихад хэн нэгний эзэмшил газар дээгүүр дайрах нь зайлшгүй. Тэгэхээр газрыг нь буцаан авах, нөхөх олговор өгөх гэх мэт асуудал үүсдэг юм.

-Нөхөн олговор гэснээс газрын төлбөрөө төсөвт бүрэн хуримтлуулж чадаж байна уу?

Газрын тухай хууль, тогтоомжийн дагуу иргэн, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулдаг. Үүний дагуу төлбөр, хураамж авах асуудлыг шийдэж явдаг. Газар эзэмшигчид гэрээнд заасан төлбөрөө цаг тухай бүрт нь төлөх ёстой. Төлбөрөө удаа дараа төлөөгүй аж ахуйн нэгжүүдийн гэрээг цуцлах, хүчингүй болгох шийдвэр гаргадаг. Манай дүүргийн хувьд нийслэлээс тогтоосон газрын төлбөрийн төлөвлөгөөгөө биелүүлж байгаа.

-Зөвшөөрөлгүй гараашуудыг буулган, гараашийг нэг дор төвлөрүүлэх ажлыг эхлүүлсэн шүү дээ. Энэ талаар?

барих журам нийслэлийн ИТХ-аас баталсан. Тиймээс автомашины зогсоол, дулаан гараашийг нэмэг- дүүлэх чиглэлээр судалгаа хийж, байж болох байршлуудын мэдээллийг холбогдох газруудад хүргүүлсэн.

Үүний дагуу манай дүүрэгт хоёр төсөл хэрэгжсэн. Орон сууцны хороолол дунд дээрээ хүүхдийн тоглоомын талбай бүхий автомашины зогсоол байгуулах төслийг хэрэгжүүлж, ашиглалтад оруулсан.

Цаашдаа бидний санал болгосон байршлууд дээр сонгон шалгаруулалт зарлагдаад, энэ төрлийн зогсоол байгуулах ажил үргэлжлэх байх.
-Дүүргийн удирдлагууд иргэд- дээ ажлаа тайлагнаж байгаа. Ир- гэд ямар байр суурьтай байна вэ?

Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн удирдлагууд жил бүрийн энэ үеэр иргэдтэйгээ уулзаж, өнгөрсөн оныхоо ажлыг тайлагнадаг уламжлалтай. Мөн тухайн онд хийх ажилд иргэдийнхээ саналыг асуудаг юм. Тийм учраас уламжлалын дагуу уулзалтуудаа эхлээд дуусах шатандаа явж байна.

2014 онд дүүргийн хэмжээнд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 86.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон дүнтэй байгаа. Энэ хөрөнгөөр гурван уулзар, замын шинэчлэлийн ажил, Эрүүл мэндийн шинэ рв, сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, гэрэлтүүлэг, камержуулалт гэх мэт олон ажил хийж, түүнийгээ иргэддээ тайлагнаж байна.

Бидний зүгээс бүтээн байгуулалтын ажилд иргэд сэтгэл хангалуун байна гэж дүгнэж байгаа. Тийм ч учраас энэ онд эрчээ бууруулахгүйгээр ажиллана.

-2015 оны төсвийн хөрөнгийг бүтээн байгуулалтын ажилд түлхүү зарцуулах нь ээ?

Тэгж ойгож болно. Дээрх ажлуудаас гадна Баянгол зусланг ашиглалтад оруулна. Мөн өнгөрсөн онд ажил нь эхэлсэн нутгийн удирдлагын ордны барилгыг ажлыг гүйцэтгэж дуусгахаар төлөвлөж байна. Ингээд дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн байр ашиглалтад орно гэх мэт томоохон ажлууд байна.

Эдгээрээс гадна энэ онд эхлүүлж байгаа нэг том ажил бий. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газартай хамтран ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг дахин барилгажуулах ажлыг эхлүүлж байгаа.

-Эхний ээлжинд 39 барилгыг дахин барилгажуулах байх аа?

Дүүргийн хэмжээнд дахин барилгажуулах шаардлагатай 50 гаруй орон сууцны байр бий гэсэн холбогдох байгууллагын дүгнэлт гарсан байдаг. Хэзээ мөдгүй нурахад бэлэн гэсэн үг шүү дээ. Гэхдээ эхний ээлжинд I, II, III, IV гэсэн хороодын 39 байрны сонгон шалгаруулалтыг зарласан.

Ингээд сонгон шалгаруулалтад саналаа ирүүлсэн компаниудтай хамтран төсөл хэрэгжүүлэх ажлыг энэ оноос эхлүүлж байгаа юм. Энэ ажлын үр дүнд Нарны гүүрний хажуу талын болон Төмөр зам орчмын орон сууцны барилгуудыг дахин барилгажуулна. Харин тус ажлын үр дүнд тухайн орон сууцны өрхүүдийн амьдрах орчин болон хотын өнгө / үзэмж сайжрах юм. Г

Хорооллыг худалдааны гудамж болгох ажлыг эхлүүлэхгүй ЮМ уу?

III, IV хорооллыг худалдааны гудамж болгон шинээр тохижуулах зураг төслийг өнгөрсөн онд хийсэн. н Гэвч тус ажлыг цогцоор нь хийхэд н нэлээд их хөрөнгө шаардахаар байгаа. Тиймээс 2015 оны улс, нийслэлийн төсөвт ямар нэгэнхөрөнгө суугаагүй. Тиймээс тус р бүсэд худалдаа үйлчилгээ эрхэлдэг н аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа. н Тийм ч учраас энэ онд уг төсөлтэй холбоотой жижиг тохиж.-лт=. - ю ажлуудыг энэ онд хийнэ.

-Тухайлбал ?

Явган хүний сандал цэцэрлэг ногоон байгууламж, явган хүний 1н замыг тохижуулах зэрэг ажил |Д хийнэ.

-Тэгвэл гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын талаар сонирхуулаач?

Баянгол дүүрэг хотын төвийн ах дүүрэг. Тиймээс гэр хорооллын эд дахин төлөвлөлтийн ажил хамгийн ал эхэнд хийгдэх ёстой. Дүүргийн □н хэмжээнд гурван байршилд дахин төлөвлөлтийн ажил эхэлсэн. ил Шалгарсан гурван компанийн эхний компани айлаа нүүлгэн шилжүүлж, 1д. газраа чөлөөлсөн байгаа.

Хавраас 1р- ажил нь эхлэнэ. байгаа иргэд хотын төвд байрлалтай үнэ цэнэ бүхий газраа 1-2 өрөө байраар солихоос илүүтэй амины орон сууцтай болох сонирхолтой байгаа. Дэд бүтцээ татаал өгөөч ээ, бид өөрсдөө шаардлага хангасан амины орон сууцаа барья гэсэн хүсэлтэй байгаа.

Тиймээс бид хүсэлтийн дагуу өнгөрсөн онд Гудамж төсөлтэй хамтран Орхоны VI гудамжийг жишиг гудам болгон тохижуулах ажлыг хийсэн. Авто болон явган хүний зам, цутгамал суурь бүхий нэгдсэн хашаатай болгон төлөвлөсөн. Энэ ажил иргэдийн талархлыг их хүлээсэн. Т ийм учраас цаашдаа Гандангийн дэнжийг орон сууцжуулахаас илүүтэй амины орон сууцны хороолол болгох нь зүйтэй юм байна гэж харж байгаа.

-Нийслэлийн ИТХ Газар шинэчлэн зохион байгуулах журмыг баталсан. Тэгэхээр тус иргэдийн саналыг ажил болгож болох юм биш үү?

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг нийслэлээс гурван хэлбэрээр явуулж байгаа шүү дээ. Эхнийх нь хувийн хэвшлййнхэн орон сууцжуулах. Дараагийнх нь ашиглалтын шаардлага хангахгүй байгаа орон сууцны барилгыг дахин барилгажуулах. Харин сүүлийн чиглэл нь газрыг дахин төлөвлөх гэж байгаа юм.

Энэ журмын гол санаа л тодорхой хэсгийн 20-30 айл нэгдэж, газраа дахин төлөвлөн аль хэсэгт нь сургууль, цэцэрлэг байх юм, хаана нь ногоон байгууламж байх вэ гэдгийг гарган үлдсэн газар дээр гудамжаа дахин төлөвсний үндсэн дээр тохилог сууцтай болох гэж ойлгож байгаа.

Дүүргийн XXIII хороон дээр жишиг энэ чиглэлийн жишиг ажлыг зохион байгуулсан. 30 гаруй айл нэгдэж, орчиндоо хүүхдийн цэцэрлэг барихын зэрэгцээ инженерийн шугам сүлжээний хэсгийг бий болгох зохион байгуулалтыг хийсэн. Тэгэхээр Зөвшилцлийн үндсэн  дээр л явах юм. Түүнээс биш ямар ч сайхан зураг хийсэн хувьчлаад авчихсан хүний газрыг бид дээрэмдэх юм уу хүчээр авах эрхгүй.

-Гандан орчимыг хаус хороолол болгоход хэр тохиромжтой юм бол. Албаны хүмүүс ямар бодолтой байгаа бол?

Орхоны гудамжийг жишиг болгосон тухай хэлсэн шүү дээ. Тухайн үед хашаа нь цэгцгүй орчин нь хэцүү байсан. Харин биднийг гудамжийг тохижуулах санал тавихад иргэд маш хурдан хугацаанд хашаагаа татаж, цэгцэлж газраа чөлөөлж өгсөн. Тэгэхээр тус хэсгийг орон сууцжуулахаас илүүтэй дэд бүтэц татаад өгвөл иргэд дэмжинэ.