Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж плаш моб бүжиглэжээ
Плаш моб боллоо
2015.02.16

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж плаш моб бүжиглэжээ

Плаш моб боллоо

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, дотоодын бараа бүтээгдэхүүнээ бэлгэнд сонгохыг  уриалсан 500 гаруй залуус өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Содон” хорооллын өмнөх талбайд плаш моб бүжиглэжээ. Залуучууд плаш моб бүжиглэх үеэр цугларсан иргэдэд чанга яригчаар эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сар шинийн бэлэг болгон сонгохыг уриалж байсан аж.

Энэхүү үйл ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Нямбаатар санаачлан жил бүр зохион байгуулахаар болсон байна.