2015.02.17

"Байгаль орчин, ногоон хөгжил, нийтийн оролцоо" аяны нээлт боллоо

Төр хувийн хэвшлийн оролцоотойгоор "Байгаль орчин, ногоон хөгжил, нийтийн оролцоо" нэгдсэн хөтөлбөрийг нийслэлийн дүүргүүдэд хэрэгжүүлэх аяны нээлт Сүхбаатар дүүрэгт зохион байгуулагдлаа.

Тус аяныг нээж Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ үг хэллээ. Нийслэлийн дүүргүүдээс Сүхбаатар дүүрэг нь уг хөтөлбөрийн анхны хэрэгжүүлч нь болж байгаа бөгөөд уг хөтөлбөрийг дүүргийн ИТХ, ИТХ-ын  Тохижилт, газрын харилцаа, байгаль экологийн хорооноос санаачлан Ногоон байгууламжийг бий болгох мэргэжлийн байгууллага, иргэдийн нөхөрлөл, бүлгүүдийг дэмжих” сан, Эко хөдөлмөр ажлын байр сургалтын төв ТББ-уудтай хамтран зохион байгуулж байна. 

     Хөтөлбөрийн зорилго нь Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, хүний зохисгүй үйл ажиллагаанаас ойн сан хомсдох, ус, гол, мөрөн ширгэх, бэлчээр хадлангийн талбай цөлжиж, элсний нүүдэл, шар шороон шуурга улам эрчимжиж байгаа экологийн өнөөгийн сөрөг нөлөөллийг   багасгаж,   ногоон   байгууламжийн   хэмжээг нэмэгдүүлж, усны эх үүсвэрийг хамгаалж, байгалийг нөхөн сэргээх ажлыг бүх нийтийн хөдөлгөөн болгож байгаль орчин, нийгэм эдийн засгийн хөгжлийн цогц бодлого арга хэмжээг орон нутгийн онцлогт тохируулан үе шаттайгаар төлөөлөн иргэдийн      нөхөрлөл,      бүлгүүдийн      оролцоотойгоор хэрэгжүүлэхэд оршиж байгаа юм.

     Энэхүү аян нь 2015 оны 2 дугаар сарын 4-нөөс 2015 оны 12 дугаар сарын 10-ын өдрийг хүртэл үргэлжилнэ.

2061