УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Говьсүмбэр, Дорноговь аймагт ажиллаа
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
2015.02.17

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Говьсүмбэр, Дорноговь аймагт ажиллаа

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь өнгөрсөн амралтын өдрүүдэд Говьсүмбэр, Дорноговь аймагт ажиллав.  Тэрээр Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийг ивээх сангаас олгож буй эмнэлэгийн тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжийг гардуулан өгөв.

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг төрөх 20, эмэгтэйчүүдийн таван ортой. Ачаалал ихтэй үед төрөх эхчүүдийг коридортоо авдаг. Шинэ төрөх эмнэлгийг яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай байгааг аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Нямгэрэл Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурьт танилцуулав.

30 ортой шинэ төрөх эмнэлгийн барилга

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь хэлэхдээ, “аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх болон хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай танилцлаа. Дорноговь аймгийн төвд 30 ортой шинэ төрөх эмнэлгийн барилгын ажил эхэлсэн ч захиалагчийн уялдаа холбоо зэрэг шалтгаанаас болж удааширч буй гэлээ. Мөн эдийн засгийн хүндрэлтэй байгаа ч 2015 онд Дорноговь аймгийн хувьд бүтээн байгуулалтын олон ажил хийнэ хэмээн онцолж байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь Дорноговь аймгийн Айраг сумаас төрсөн Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутныхаар зочилж хүндэтгэл үзүүллээ. Тус сумын иргэн Н.Намсрай, Л.Бадамцэцэг нарын хоёр дахь охин Н.Болорсувд 1 дүгээр сарын 24-ны өдрийн 18 цагийн орчим аймгийн нэгдсэн эмнэлэгт мэндэлсэн байна.

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, Дорноговь аймаг гурван сая дахь иргэнээ өлгийдөж авлаа. Хоёр аймгийн хэмжээнд малын тоо толгой таван төрөл дээр өсч, улсын сайн малчдын тоо нэмэгдэж байна. Энэ нь малчин түмний нөр их хөдөлмөрийн хувь нэмэр юм хэмээгээд Монгол түмэндээ сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн юм