Дүүргийнхээ ахмадуудад хүндэтгэл үзүүллээ
Ахмадуудаа хүлээн авлаа
2015.02.17

Дүүргийнхээ ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

XVII жарны “Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Ахмадын хорооноос дүүргийнхээ ахмадуудад уламжлал ёсоор хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, Ахмадын хорооны дарга Ж.Гажсүрэн болон албаны бусад хүмүүс оролцов.

Уламжлал ёсоор Бөхийн өргөөнд болсон хүндэтгэлийн арга хэмжээний салхийг Морин  хуурын чуулгын уран бүтээлчид “Сэрсэн тал” аялгуугаар хагалж,  Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С. Батсүх, С.Эрдэнэцэцэг, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Л.Болдбаатар,  Б.Болдбаатар нарын уран бүтээлчид ая дуугаа өргөсөн юм. 

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр  үр хүүхэддээ болон  ард түмэндээ ажил үйлсээрээ үлгэр дууриалал болж, төрд олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий ахмадуудыг дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа нар Монголын Ахмадын хорооны хүндэт тэмдэгээр шагнаж, урамшууллаа.Түүнчлэн дүүргийнхээ  нийт ахмадын төлөөлөл болгож 2500 орчим ахмадын цагаан сарын тавгийн идээний хэвийн боовыг бэлтгэн бэлэглэлээ