Мэндчилгээ
БЗД-ийн ИТХ дарга Ц.Батхүү
2015.02.17

Мэндчилгээ

Айлчлан ирж буй 17 дугаар жарны модон хонь жилийн мэндийг өргөн дэвшүүлж, айл бурийн амьдрал элбэг хангалуун, хүн бүхэн эрүүл энх байж, юу санасан есөн хүсэл тань бутэж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлъе.

Баянзүрхчүүд бидний хувъд 2014 он бүтээн байгуулалт ихтэй жил байлаа. Гэр хорооллын дахин төлөвлөлт, бүсчилсэн бүтээн байгуулалт, зам харилцааны дэвшил, цэцэрлэг сургуулийн хүртээмж нэмэгдэж, хөгжил дэвшил тасралтгуй урагшилж байна. 2014 онд дүүргийн хэмжээнд зургаан цэцэрлэг ашиглалтад орж, 2015 онд дахин 2 цэцэрлэг, сургууль, цэцэрлэгийн хоёр ч цогцолбор ашиглалтад орохоор баригдаж байна.

Иргэд та бүхний саналаа өгсөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй 21, 4, 7, 28 дугаар хорооны 1000 гаруй хүүхэд цоо шинэхэн цэцэрлэгт сурч, тоглож, хүмүүжих боломжтой болж ээж аавууд нъ сэтгэл амар ажлаа хийж болохоор боллоо.

Хүмүүний алтан заяаг онож төрөн амьдрал мөрнийг гатлан туулж, аз жаргалаа бүтээн цогцлоож, ард олныхоо хүндлэлийн дээд болж ачлал энэрэлээ хайрласан Эрхэм хүндэт баянзүрхчүүд Та бүхний үр хойчийн билэг ухааныг гийгүүлж Монгол түмэн дөрвөн цагийн хэлхээнд өнө мөнх орших болтугай.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.