Орон нутагт ундны усны бохирдол анхаарал татаж байна
Ус хөрсний бохирдол
2015.02.23

Орон нутагт ундны усны бохирдол анхаарал татаж байна

БОНХАЖЯ-ны салбарын Удирдах ажилтны зөвлөлгөөн боллоо.

Зөвлөгөөнд тус яамны удирдлага, аймаг, нийслэлийн газрын дарга нар, Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны дарга нар оролцсонаж. Зөвлөлгөөний үөэр БОНХАЖЯ-ны бодлого, 2015 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, орон нутаг дахь салбар байгууллагын үйл ажиллагааны уялдаа, уур амьсгапын өөрчлөлт, хотжилт, үйлдвэржилттэй холбоотой агаар, ус, хөрсний бохирдол, байгалийн нөөцийн хомсдол, бэлчээрийн доройтол, цөлжилт гээд байгаль орчинд тулгамдаж байгаа олон асуудлаар салбарын удирдлагууд санал солилцлоо.

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын илтгэлд, байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын бодлогыг аймаг орон нутагт хэрэгжүүлэх гол үүргийг хүлээж, иргэд, орон нутгийн төрийн захиргааны болон нутгийн удирдлагын, иргэний нийгмийн байгууллагын гүүр болж ажиллах нь манай салбарын орон нутаг дахь байгууллагуудын үндсэн үүрэг гэдгийг онцолжээ.

Мөн Аймаг, нийслэлийн хэмжээнд 500 гаруй байгаль орчны хяналтын улсын байцаагч, 830 орчим байгаль хамгаалагч, 2200 гаруй идэвхтэн байгаль хамгаалагч ажилладаг. Харин байгаль орчны чиглэлийн 600 гаруй төрийн бус байгууллагад 15 мянга орчим иргэд нэгдэж, үйл ажиллагаа явуулж байгаагийн зэрэгцээ гурван сая гаруй га талбай бүхий ойн санг 1080 гаруй нөхөрлөлгэрээгээр эзэмшиж, 13 аймгийн 49 сумын 62 агнуурын бүс нутгийн менөжментийг 27 нөхөрлөл, 11 аж ахуйн нэгж, долоон төрийн бус байгууллагад гэрээгээр хариуцуулан, хамгаалдаг ажээ.

Нийслэлд яригддаг агаарын бохирдол нийслэлээс хальж орон нутагт газар авч байгааг Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дорноговь, Ховд, Хөвсгөл, Дархан-Уул аймгаар жишээлэн оролцогчид ярьж байв. Орон нутагт ч ундны усны бохирцол анхаарах асуудлын тоонд зүй ёсоор орох

болжээ. Нийслэлийн хувьд төв цэвэрлэх байгууламжаас болж Туул голын бохирдол нэмэгдэж байгаа. Тэгвэл аймгуудад цэвэрлэх байгууламж хангалтгүйгээс Хиагт, Хангал, Орхон, Буянт, Ховд зэрэг голын усанд стандартаас давсан бохирдол ажиглагдаж эхэлсэн байна. Тиймээс байгаль орчинд тулгамдаад байгаа энэ мэт асуудлыг хамтын ажиллагаан дээр, зорилго нэгтэй шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа оролцогчид илэрхийлсэн юм.

Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд бохирдлын эх үүсвэр болж буй цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлж шинэчлэх, голын хамгаалалтын бүсийн дэглэмийг чанд сахиж хууль зөрчин газар олгохгүй байх, хог хаягдал хаяхгүй байх хэрэгтэй гээд олон санал, шүүмжийг дэвшүүлсэн. Хамгийн гол нь төр, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн хамтын идэвх зүтгэл чухал үүрэгтэй гэдэгт оролцогчид санал нэгдсэн юм.