Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын сар шинийн золголт боллоо
Сар шинийн золголт
2015.02.23

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын сар шинийн золголт боллоо

XVII жарны "Галзууруулагч" хэмээх модон хонь жилийн хаврын  тэргүүн сарын шинийн тавны  билэгт сайн өдөр Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид сар шинийн золголтоо хийлээ.

Золголтод НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон бусад удирдлагууд оролцож, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг удирдаж байсан үе үеийн удирдлага,  ахмадуудаа урьж хүндэтгэл үзүүллээ  гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.