Ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба
2015.02.23

Ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Жил бүрийн Сар шинийн баярын өмнө ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлал ёсоор энэ жил ч мөн Эрүүл мэнд, спортын яамны удирдлагууд азай буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нээж үеийн үеийн азай буурлууд, ахмадууд та бүхний минь эрүүл мэндийн салбар, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хийсэн гавьяаг үнэлж баршгүй юм гэдгийг дурьдаад, модон хонин жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, эрүүл энх, урт удаан наслахын ерөөл өргөсөн юм.

Мөн энэ үеэр салбарын сайд хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар ахмад буурлуудаа ярьж, тэднийхээ үнэтэй зөвлөгөөг авсан халуун дотно уулзалт болж өндөрлөлөө.