Хүндэтгэлийн хүлээн авалт боллоо.
2015.02.23

Нийслэлийн захиргааны байгууллага ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Ахмадын хуулинд заасны дагуу байгууллагууд ахмадын баяр болон  сар шинийн баяраар өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авч уулздаг энэ уламжлалын дагуу Нийслэлийн төр захиргааны байгууллагууд ахмадуудаа ийнхүү хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Ахмад настан Ч.Сумаахүү: Энэ уулзалтад ирэхдээ их дуртай байдаг. Мөн Миний үе болон дараа үеийнхээ ажиллаж байсан байгаа хүмүүстэй уулзах  их дуртай мөн нийслэлийнхээ хөгжлийг харж баярлаж бахдаад л явж байна.

Ахмад настан Т.Дашням: Дүүргийн дарга оруулан 20 жил ажилласан нийтлэг үйлчилгээний газарт 15 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Анх байгуулаад ойг нь хийгээд 12 онд 65 хүрээд хууль зөрчихгүй гээд тэтгэвэртээ гарсандаа. Ер нь бол нийтлэг үйлчилгээний газар бол миний хийгээгүй, сэдээгүйг хийж хүрээгээ тэлж үнэхээр сайн ажиллаж байгаад баяртай бахархалтай байна.

НИТХ-ын дарга Д.Баттулга: Өнгөрөгч онд бол Улаанбаатар хот маань улам өнгөө засч нилээн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсэн хэлсэн нилээн томоохон ажлууд их явагдсан ахмадууд та нар маань үүний талаарх мэдээлэлтэй байгаа байх.  Хамгийн гол нь ахмадуудтайгаа олон уулзаж байдаг тэр болгонд өөрсдийн үнэтэй зөвлөгөө өгч байдагт талархаж явдаг та бүхэн ирж буй хөхөгчин хонь жилдээ эрүүл энх сайн сайхан байхыг хүсэн ерөөе