УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
2015.02.23

Баянзүрх дүүргийн 3500 ахмадыг баярлууллаа

Баянзүрх дүүргийн ахмадуудад сар шинийн бэлэг гардууллаа. Энэ жил Баянзүрх дүүргийн 3500 ахмадуудыг баярлуулжээ. Баянзүрх дүүргээс УИХ-д төлөөлөн суугаа эрхэм гишүүн нь жил бүр ахмадуудаа угтан авдаг уламжлалтай. Ахмадууд нь ч төрийн түшээгээ хийсэн ажилтай хэлэх үгтэй хүн хэмээн ам сайтай байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Монгол ёс заншилд ахмадууд аав ээж дээрээ үр хүүхдүүд төрөл төрлөгсдийн хамт цугларан баярладаг. Ингээд ахмадуудаа хүлээн авч байна. Манай Баянзүрх дүүрэг их олон хүн амтай мөн олон ахмадтай энп бол төлөөлөл нь ирсэн. Нийтдээ 3500 ахмадуудыгаа хүлээн аваад байна