Чингэлтэй дүүргийн золголт болов
Сар шинийн золголт боллоо
2015.02.26

Чингэлтэй дүүргийн золголт болов

ХVII жарны Хөхөгчин Модон Хонин жилийн Сар шинийн баяр өргөн дэлгэр болж байна. Өнөөдрөөс албан байгууллага, үйлчилгээний газрууд,Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг ердийн хуваарийн дагуу ажиллаж байгаа.Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын хамт олны нэгдсэн золголт дүүргийн “Ёслол хүндэтгэлийн танхим”-д 08.00 цагт боллоо.

Золголтод дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын орлогч нар, Засаг даргын Тамгын газрын дарга нарын удирдлагууд болон Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, Хороодын удирдлага, албан хаагчид оролцов.

Золголтын идээ шүүсийг дүүргийн анхны Засаг дарга А.Зул хөндөн, хишиг түгээж, Морин хуурын аялгуу дор “Үлэмжийн чанар” шуранхайлж, 2015 он, Хонин жилдээ амжилт, бүтээл арвин байхыг билэгдэв.