Хийморийн овоог цэвэрлэнэ
Хийморийн аваа
2015.02.27

Хийморийн овоог цэвэрлэнэ

Онцгой байдлын ерөнхий газар

Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн алба хаагчид өнөөдөр Хийморийн овооны ойр орчмын хогийг цэвэрлэх юм байна. Монгол түмний уламжлалт баяр цагаан сарын шинийн нэгний өглөө хийморио сэргээх хүсэлтэй нийслэлчүүд Хийморийн овоог зорьж, хадаг, шил лааз, цаас зэргээр орчныг нь бохирдуулаад буцдаг.

Тиймээс аврах тусгай ангийнхан нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, байгаль хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулан ийнхүү өнөөдөр овооны орчныг цэвэрлэх юм байна.