ХААГ 2015.02.27 | Сонин: Өдрийн сонин

Д.Энхжаргал: Манай хүү найман настай, тендер гэдэг үгээ ч мэдэхгүй шүү дээ

Д.Энхжаргал: Манай хүү найман настай, тендер гэдэг үгээ ч мэдэхгүй шүү дээ
Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал

3асгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргалыг АТГ-аас шалгаж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэх болсон. Түүнийг "Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Улаан, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарт хууль бусаар тендер өгсөн гэх үндэслэлээр шалгаж байгаа. Түүний нөхөр, хүу нь бусдад тендер авч өгнө хэмээн бусдаас их хэмжээний авлига авсан гэх үндэслэлээр АТГ шалгаж байна" гэх мэдээлэл гараад байгаа. Энэ талаар түүнтэй ийн ярилцлаа.

-Худалдан авах ажиллагааны газрын даргаар томилогдоод багагүй хугацаа өнгөрчээ. Хийсэн ажлуудаасаа тоймлон хүргэвэл?

Би 2012 оны аравдугаар сарын 6-нд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын даргаар томилогдсон. Манай газар байгуулагдаад 2.6 жил болж байна. ХААГ -ын албан хаагчдаа бүрдүүлэх, эрх зүйн баримт бичгээ боловсруулж батлуулахаас эхлээд бүх зүйлийг нь шинээр эхэлсэн. Гэхдээ хамт олныхоо хүчээр маш богино хугацаанд үйл ажиллагаагаа жигдрүүлж, худалдан авах ажиллагааг олон улсын жишигт хүргэх зорилт тавин ажиллаж тодорхой үр дүн гаргаж байна.

Үүнд МУ-ын Засгийн газар, олон улсын байгууллагууд дэмжлэг туслалцаа үзүүлж төсөл хөтөлбөр хэрэгжсэн. Худалдан авах ажиллагааны газар байгуулагдсан эхний жил худалдан авах ажиллагааны 80 орчим хувийг уламжлалт, 20 гаруй хувийг цахим хэлбэрээр явуулсан байгаа.

Харин 2014 оноос тендер шалгаруулалтыг 100 хувь цахим хэлбэрт шилжүүлсэн. Ингэснээр тендертэй холбоотой үргүй зардлыг бууруулж, цаг хугацаа хэмнэж байгааг аж ахуйн нэгж, хяналт шалгалтын байгууллагууд эерэгээр хүлээн авч байгаа.

-Энэ онд хичнээн төсөл, арга хэмжээг танай газар зохион байгуулах вэ?

Энэ сарын эхээр Засгийн газрын тогтоолоор энэ онд хийж хэрэгжүүлэх, төсөл арга хэмжээнүүдээ батлуулсан. Үүнд 182.9 тэрбум төгрөгийн 57 төсөл, арга хэмжээ жагсаалтад орсон. Мөн онцолж хэлэхэд, зарим төсвийн ерөнхийлөн захирагч нар жагсаалтад ороогүй төсөл арга хэмжээгээ зохион байгуулах эрхийг манай байгууллагад шилжүүлж байгаа.'

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр илтэд ташаа мэдээлэл гараад байгаад харамсалтай байна.

Тухайлбал Хууль зүйн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газар жагсаалтад ороогүй ажлуудаа шилжүүлсэн байх жишээтэй. Бүх төсөл арга хэмжээ цахим хэлбэрээр явагдана.

Энэ сарын 13-нд “Шилэн тендер-2015” арга хэмжээ зохион байгуулж, мэргэжлийн байгууллагын өмнөх оны үр дүн, энэ онд улсын төсвийн төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн төсөв болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хэрэгжүүлэх тендерүүдийн жагсаалтыг хуулийн дагуу иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэдээлсэн. E-tender.mn цахим хаяг руу ороод тендертэй холбоотой мэдээллийг үзэх боломжтой.

-Сонирхсон, хүссэн аж ахуйн нэгж бүхэн тендерт оролцох боломжтой гэдэг. Тэдэнд ямар дэмжлэг байдаг вэ. Энэ тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг иргэд хаанаас авч болох вэ?

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хууль, мэдээллийн ил тод байдлын хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжүүд тендерт оролцох эрхтэй. Түүнчлэн тендерт оролцож буй дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих талаар анхааран ажиллаж байгаа.  

Дотоодын давуу эрх гэдэг нь аж ахуйн нэгжийн ирүүлсэн үнийн саналд барааны тендерт 10 хувь, ажлын тендерт 7.5 хувь хөнгөлөлт харгалзан үзэж үнэлгээ хийхийг хэлж байгаа. Үүнтэй холбоотой Сангийн яамнаас гаргасан аргачлалыг тендерийн баримт бичигт тусгаж байгаа.

-Иргэн орох боломжтой юм уу?

Орон нутагт 20 сая хүртэлх төгрөгийн өртөгтэй бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан олон нийтийн оролцоотой худалдан авалтыг зохион байгуулдаг. Үүнд иргэдийн бүлэг, хоршоод өөрсдийн төслөөр оролцож орон нутагт тохижилт бүтээн байгуулалтын чиглэлээр олон ажил хэрэгжиж байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг манай нэг цэгийн үйлчилгээ, цахим хуудас, орон нутгийн албадаас авах боломжтой.

-Таныг АТГ-аас шалгаж байгаа, таны нөхөр болон хүүг бусдад тендер худалддаг гэх мэт мэдээлэл сүүлийн үед хэвлэлүүдээр гарах болсон. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

Тийм зүйл огт байхгүй гэдгийг би хариуцлагатайгаар хэлмээр байна. Нэр хугарахаар яс хугар гэдэг үг бий. Миний хүү одоо найман насТай, дунд сургуулийн дөнгөж гуравдугаар ангийн сурагч. Тэгэхээр миний хүү хүнд тендер худалдаж өгөх нь битгий хэл энэ үгээ мэддэг ч үгүй, бараг бичиж чаддаг болов уу гэмээр насны байгаа биз дээ.

Тэгэхэд хүмүүс ийм юм ярьж байгаа нь харамсалтай. Хариуцлагатайгаар хэлэхэд худалдан авах ажиллагааны газрын дарга гэдэг хүн нэг ч үнэлгээний хороонд орж, нэг ч тендер үнэлдэггүй.

-Ийм мэдээлэл хэн, хаанаас ямар зорилгоор цацах болсон юм бол. Энэ талаар танд мэдсэн зүйл байна уу?

Надад мэдэж байгаа юм үнэхээр алга. Бихууль, журмын дагуу ажил үүргээ түйцэтгээд явж байна. Энэ ч утгаараа "Төрийн байгууллагуудын авлигийн эсрэг үйл ажиллагааны үнэлгээ"-ээр 2013 онд 50 байгууллагаас эхний тавд, 2014 онд 124 байгууллагаас зургаадугаар байрт орсон нь Монгол Улсын худаЛДан авах ажиллагааны салбар хэр зэрэг ил тод, нээлттэй байгаа вэ гэдгийгд үнэлсэн хөндлөнгийн үнэлгээ гэж бодож байгаа.

-Цаашид ямар ажлуудыг хийхээр төлөвлөөд байна вэ?

МУ-ын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан "100 хувь цахим хэлбэрт шилжүүлэх..."гэсэн зорилтын хэрэгжилтийгхангажХудалдан авах ажиллагааны нэгдсэн системийг нэвтрүүлэхэд бэлэн болоод байгаа бөгөөд ирэх сарын эхний долоо хоногт Шадар сайд, түүний Ажлын алба, Сангийн яамтай хамтран олон нийтэд танилцуулахаар ажиллаж байна.

Мөн худалдан авах ажиллагаан дахь иргэд олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх эорилгоор гар утсанд суурилсан тендерийн аппликейшнийг ашиглалтад оруулах бэлтгэл ажил хийгдэж байна. Үүнээс гадна худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах зэрэг олон ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.