Л.Гантөмөр: Япон гэдэг шинэ зах  зээлийг гаргаж ирж байгаа учраас хөрөнгө оруулагчид жинхэнэ утгаараа ирнэ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
2015.02.27

Л.Гантөмөр: Япон гэдэг шинэ зах зээлийг гаргаж ирж байгаа учраас хөрөнгө оруулагчид жинхэнэ утгаараа ирнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй ярилцлаа.

-Монгол Японы хооронд эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулагдлаа. Та тус улсад сурч байсан хүний хувьд гэрээг хэрхэн дүгнэж байна. Гэрээний хүрээнд ямар дэвшил гарах юм?

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт худалдааг чөлөөлөх, хөрөнгө оруулалтыг дэмжих таатай нөхцөлийг харилцан олгоё гэсэн бодлого баримталж байгаа. Манай улсын гадаад худалдаа 11 тэрбум ам.доллар. Үүнээс 4.7 хувь буюу 520 сая ам.долларын худалдааг Японтой хийдэг. Харин манай улсаас Япон руу хийж байгаа худалдаа дөнгөж 24 сая ам.долларт хүрдэг бол Японоос орж ирж байгаа бараа худалдаалалт 500 сая ам.доллар. Ийм хол зөрүүтэй байна.

Тэгэхээр манай улсын гол зорилго бол Японы зах зээлд бараа бүтээгдэхүүнээ борлуулах. Тэнд бүтээгдэхүүнээ борлуулахын тулд Японд хүлээн зөвшөөрөгдсөн техник, төхнологиор бараагаа үйлдвэрлэх асуудал нэн тэргүүнд тавигдана. Өөрөөр хэлбэл түншлэлийн хэлэлцээрийн үр дүнд үйлдвэрлэл нь худалдаанаас эхэлнэ.

Тиймдээ ч худалдах барааг л үйлдвэрлэнэ гэсэн ойлголт бий болж эхэллээ. Худалдахгүй барааг үйлдвэрлээд нэмэргүй учраас ямар барааг Японы зах зээлд Монголын нэрээр арилжаалж болох вэ гэдэг судалгааны ажилд манай бизнесийн салбарынхан орж байна. Үүнд сая байгуулсан гэрээ дэмжлэг болно. Магадгүй энэ гэрээний үр дүнд Япон руу худалдаа эрхэлдэг, хамтарсан үйл ажиллагаа явуулдаг бизнесменүүдэд визийн хөнгөлөлт, чөлөөлөлт олгох гэх мэтээр ар араасаа хамтын ажиллагаа хөгжих учиртай.

эрээг сүүлийн хоёр жил ярьж байгаад сая үзэглэлээ. Гэрээ зурагдсанаас хойш эхний ээлжинд ямар ажлууд идэвхижиж, ажил хэрэг болж байна?

Эхний ээлжинд мянган инженер сургах төсөл хэрэгжүүлж байна. Суралцагчид тэнд ямар барааг худалдах вэ, яаж үйлдвэрлээд хэнтэй хамтрах вэ гэдгийг сурахын хажуугаар судлах даалгавартай. Нэг үгээр хэлбэл Японоос манайх руу 500 сая ам.долларын бараа арилжаалж байгаа юм бол манайх тийшээ 500 сая ам.долларын барааг зардаг болъё. Япон улстай хийдэг худалдаанаас 480 сая ам.долларын алдагдал хүлээдгийг харилцан ашигтай болгох нь гол зорилго.

Нөгөө талдаа бид гадны хөрөнгө оруулалтыг татъя гэж байнга ярьдаг. Гурван сая хүнд зориулж хөрөнгө оруулалт хийж ашиг олох нь харьцангуй ойлголт. Эдийн засаг хэтэрхий жижигхэн. Нэг жишээ өгүүлэхэд Монголын жилийн ДНБ-ийг Япон улс 16 цагт үйлдвэрлэж байна.

Хоёр орны эдийн засгийн чадавхи ийм ялгаатай үед тэр орон руу бараа бүтээгдэхүүнээ татваргүй нийлүүлэх эрхийг олж авч байгаа нь нөгөө талд хөрөнгө оруулагчдын сонирхлыгтатна. Нэгёсондоо Монголд шинэ технологи нэвтрүүлж, шинжлэх ухаанд хөрөнгө оруулж, дээр нь үйлдвэр барьснаас гарсан бүтээгдэхүүнийг Японы зах зээлд худалдаалж ашиг олъё гэсэн хөрөнгө оруулагчдын цуваа эхэлнэ. Хамаг учир нь энд л байгаа юм.

-Хөрөнгө оруулагчид нь хэн байх юм?

Хөрөнгө оруулагчид нь барууны, хоёр хөршийн гээд байна. Тэр дундаа Японы жижиг дунд үйлдвэрлэл Монгол руу шилжих шилжилт эхэлж байна уу гэж харагдаж байгаа. Яагаад гэвэл Монгол орон өөрөө натурал, органик брэнд. Тиймээс бид одоо хөдөө аж ахуй, хүнсний салбар органик байх хамгаалалтуудыг хийнэ. Товчхондоо бид зорилготой болж эхэлсэн.

Их хэмжээний ургац хурааж үйлдвэрлэнэ гэхээсээ илүү яаж Японы зах зээлд үнэтэй бараа зарахав. Монгол гэдэг брэндийг яаж үнэд хүргэх вэ гэдэг бодлого руу шилжилт хийнэ. Дүгнээд хэлэхэд хэдэн том ач холбогдол байгаа юм. Нэгдүгээрт, гадаад худалдааны тэнцлийг бий болгох юм байна. Хоёрдугаарт, жинхэнэ утгаараа Монголд үйлдвэрлэл хөгжинө.

Энэ нь Японы ард түмэнд бараа зарна гэдэг үнэхээр өндөр түвшний бараа үйлдвэрлэх шаардлага тулгарч байгаагаар илэрнэ. Гуравдугаарт, худалдахын тулд үйлдвэрлэл рүү шилжиж байна. Зөвхөн зарах зүйлээ үйлдвэрлэе. Зарахгүй зүйлээ үйлдвэрлэвэл дампуурна. Дараа нь энэ үйлдвэрлэлийг хийх хөрөнгө оруулалт орж ирнэ.

Бидний гаслаад, хөрөнгө оруулагчид зугтаалаа гээд байгаа үндсэн шалтгаан юу байсан бэ гэвэл дэлхийн зах зээлд бараагаа борлуулж тэндээс ашиг олохын тулд хөрөнгө оруулагчид ирдэг юм. Манай түүхий эдийн үнэ уначихаад байхад гадаадад зарж чадахгүй зүйлийг Монголд үйлдвэрлэхийн тулд хөрөнгө оруулагч ирэхгүй. Харин одоо Япон гэдэг шинэ зах зээлийг гаргаж ирж байгаа учраас хөрөнгө оруулагчид жинхэнэ утгаараа ирнэ.

-Бид юу зарах вэ гэдэг асуулт гарч байгаа. Нүүрс, зэс, мах, ноолуур, арьс шир өөр юу байх юм?

Хамгийн түрүүнд сүүн бүтээгдэхүүнээ зарж болно. Махаа органик хэлбэрээр боловсруулаад, хүнсний ногоогоо органикаар тариална. Эмийн ургамал, эмийн ургамлаас гаргаж авсан уламжлалт эм бэлдмэлүүдийг Монголд үйлдвэрлэж Японы зах зээлд нийлүүлж болно. Би эмийн үйлдвэрүүд хамгийн түрүүнд орж ирнэ гэж харж байгаа. Яагаад гэвэл Монголд тарьсан эмийн ургамал тэр органик ургамлаас гаргаж авсан эм гэдэг асар үнэ цэнтэй.^Дараа нь ноолуурын үйлдвэрлэлийг олон төрлийн боловсруулалт руу шилжүүлэх боломж бүрдэж байгаа.

Японы технологийн давуу талыг ашигласнаар өнөөдөр 100 ам.долларын үнэтэй байгаа цамцны үнэ арав дахин өсөх бололцоо нээгдлээ. Дээр нь уул уурхайн бүтээгдэхүүн дээрээ нэмүү өртөг шингээж болно. Зэс, магни, цахиур, литиум гэх зэргээр дэлхий дээр олдохгүй байгаа ховор бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээж Японы зах зээл рүү нийлүүлж болж байна.

Тэр нэмүү өртөг шингээх технологи Японоос орж ирэх бололцоо бүрдчихсэн. Зарах бараа хэдэн мянгаараа байна. Хүний хэрэглээ улам л нэмэгдэхийн зэрэгцээ органик гэдэг зүйл хүн төрөлхтний мөрөөдөл болж байна. Энэ тохиолдолд манай газар нутгийн гуравхан хувьд уул уурхайн олборлолт явагддаг.

Үлдсэн 97 хувь, онгон зэлүүдээрээ байгаа газартаа хөдөө аж ахуйн, хүнсний бүтээгдэхүүний ямар ч үйлдвэрлэл эрхпэх боломж бий. Харин органик байдлыг хадгалах эрх зүйг яаралтай хийх хэрэгтэй. Жишээ нь химийн бордоо хэрэглэхийг, химийн тариа тарихыг нэг мөр хориглох хэрэгтэй. Бүх биотехнологийн аргаар эмчилдэг болж бүх төрлийн ургамлыг био технологийн аргаар ургуулдаг болох шаардлага байна.

Товчхондоо энэ дэвшлийг дагаад шинжлэх ухаанч байдлаар асуудалд хандъя. Химийн аргаар арвин ургац авдаг бус өөрсдийнхөө органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгээ яаралтай баталцгаая. Тэгж чадвал Швейцариас шилтэй сүүг онгоцоор Бээжин рүү зөөж худалдаалж буйтай өрсөлдөж чадна. Яагаад гэвэл органик учраас тэр.

-Энэ мэт ажлыг хийхэд нарийн судалгаа шаардлагатай байх?

Жишээ нь дэлхийн хүүхдүүд хөхөөр хооллохоо больж байна. Энэ нь хавтгайрч энгийн үзэгдэл болчихлоо. Эх нь ихдээ л гурван сар хооллодог болсон. Гэтэл хүүхдийн сүүн дотор ямааны сүү ноёлж байгаа. Монголд тоо толгойгоороо хонины дараа ямаа орно. Тэгэхээр ямааныхаа сүүгсум, багт, айлд шууд боловсруулдаг жижиг оврын технологи нэвтрүүлбэл асуудал шийдэгдэнэ. Үүнийгээ Япон гэлтгүй дэлхийн зах зээлд нийлүүлэх боломжтой.

Ямааны сүүг дахин боловсруулаад гаргаад ирэхэд нэг килограмм тутамд гурван литр шингэн сүү ордог. Тэгээд 50 мянган төгрөгөөр худалдах боЛомжтой. Ингэж байж л мэдлэг шингэсэн үйлдвэрлэл гэдэг эхэлнэ.Монгол гэдэг органик брэндтэй Японы чанар 'брэндийг нийлүүлээд дэлхийн зах зээл рүү гарах үүд хаалга нээгдлээ гэж харж байгаа.

-Гэрээ хийчихлээ гээд компаниуд мөнгөө бариад, технологио чирээд орж ирэх үү. Гэрээнд энэ талаарх нөхцөл, шаардпага тусгагдсан юм уу?

Хөрөнгө оруулагчдад бүх талын дэмжлэг үзүүлэхээр гэрээнд тусгагдаж байгаа. Хөрөнгийн татварыг давхардуулж авахгүй. Үйлдвэрлэсэн бараагаа экспортлоход боломжийг нь олгоно. Монголд олсон ашгаа шилжүүлэхэд нь дарамт шахалт үзүүлэхгүй. Монголд үйлдвэрлэсэн бараагаа Япон руу аваад ороход нь гаалийн татвараас чөлөөлнө.

Бусад орон руу экспортлоход ч гэсэн бүх хаалгыг нь нээж өгнө. Дээр нь Японы Засгийн газрын хөрөнгө оруулалтыг хийдэг банкууд нь Монголд байгуулагдсан салбараараа дамжуулж хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ гэх мэтчилэнгээр салбарууд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх боломжийг нээж байна.

Дээр нь Япон улс эрдэм шинжилгээ судалгааны ажилд маш их хөрөнгө зардаг орон. Органик бүтээгдэхүүнийг биотехнологийн аргаар яаж ихийг үйлдвэрлэх вэ гэдэг хамтарсан судалгааг хийж таарна.

Ганц жишээ өгүүлэхэд л Тоёота компани жилд 17 тэрбум ам.доллар олдог. Үүнийхээ таван тэрбумыг нь судалгаанд зарцуулдаг. Бид тийм ашиг олбол хуваагаад идчихэж байгаа биз. Тэгэхээр шинэ зах зээлийг, шинэ шинэ бүтээгдэхүүн олохыг хүсдэг давуу тал Японд бэлэн байна.

Бид угтах нөхцөлүүдээ нэн даруй хийгээд хамтын гэрээгээ таниулах ажлыг сайн зохион байгуулах хэрэгтэй. Дараагийн асуудал нь Монголд үйл ажиллагаа явуулах Японы хөрөнгө оруулагчдыг дэмжих төвүүдийг бас л яаралтай байгуулах шаардлага байгаа нь харагдаж байна.

-Монголчууд жалга бүртээ тарж суурьшсан. Тэгэхээр өрх бүрээс нэг арьс, хоёр гулууз, арван литр сүүг муутгалгүйгээр тээж нэг цэгт төвлөрүүлэх нь хамгийн том асуудал болох байх?

Бичил оврын технологийг нэвтрүүлж хот айл тэндээ сүүгээ боловсруулна. Усыг нь шүүнэ л гэсэн үг. Хоёрдугаарт тээврийн асуудал.

Тиймээс нисгэгчгүй тээврийн асуудлыг зохицуулахаар судалгааг эхлүүлсэн. Онгоц, нисдэг тэргийн аль нь ч байж болно. Манай агаарын орон зай таван мянган метрээс доош ямар ч эзэнгүй байна. Энэ орон зайг ашигласан тээврийн нэгдсэн ложистикийг бид хийнэ. Энд Японы Нагокагийн их сургуультай хамтарсан судалгааны ажлаа эхлүүлсэн.

Одоо Токиогийн Их сургууль нэмэгдэж орж ирнэ. Ингэснээр Монгол машин хэрэглэхгүйгээр, хүн оролцохгүйгээр тээвэрлэх асуудлаа шийднэ. Амазон компанийн дөрвөн сэнстэй нисгэгчгүй нисдэг тэргийг хүмүүс үзсэн байх. Очих кординатаараа очоод буцаад ирдэг.

-Японы компаниуд нь юу гэж байна. Тэдний саналыг сонссон л байх?

Япончууд ч гэлээ ашиг олохын төлөө л байгаа хүмүүс. Илүү сайхан, илүү их зүйлийг үйлдвэрлэж компаниа хүчирхэг болгох сонирхолтой байж таарна. Тэр хүмүүс бидэнд эрхлэнэ гэсэн ойлголт огт байхгүй; Бидэнтэй сайн хамтрагч болох л асуудал бий. Ердөө хоёр зүйл л яригдаж байгаа. Хөгжсөн ч бай, хөгжөөгүй ч бай дэлхийн улсууд химийн бүтээгдэхүүнээс татгалзлаа.

Энэ нь юуг хэлж байна вэ гэвэл цоо шинэ, уламжлалт бүтээгдэхүүн үнэ цэнтэй болох нь. Энэ үнэ цэнтэй бүтээгдэхүүнийг сайн нано технологи ашиглаад боловсруулалтыг нь хүчтэй болгоё. Түүнийгээ үнэтэй худалдаа эрхлэх чадвартай орон руу нийлүүлье.

Манайхан ямаа, үхрийн сүүнээс ааруул гарган авч байна. Гэтэл ааруул гэдэг маань хорвоод хосгүй, хамгийн үнэтэй хүнс болчихсон байна. Энэ мэтээр орчин цагийн хүмүүсийн хэрэглээнд шаардагдсан уламжлалт хүнс гарган авах мэдлэг нь бидэнд байна. Бидний энэ мэдпэгээр бүтээгдсэн барааг органик гэдгийг нь нотлоод зах зээл рүүгээ гаргасан Япон компаниуд ашиг олно.

Тиймээс бид Япон хүнд зориулаад ордон барьж, Япон компанид зориулаад тусдаа хууль гаргаж өгнө гэсэн асуудал байхгүй. Бид худалдаан дээрээ татвараа чөлөөлж, харилцан дэмжлэг үзүүлэх заалтуудаа оруулчихсан. Энэ нь цаашаа хөгжөөд явах ёстой. Монголын уламжлалт анагаах ухааныг Японд түгээж чадвал арван тэрбум ам.долларын зах зээл бэлэн хүлээж л байна.

Уламжлалт анагаахын бүтээгдэхүүн дотроо хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээ жилд 50 тэрбум ам.доллараар нэмэгдэж байна. Ингэж дэлхийн долоон тэрбум хүнд бараагаа худалдаж чадахгүй юм бол үйлдвэрлэх тухай яриад ч хэрэггүй. Дэлхийн хүмүүс бидний ямар бараагхудалдаж авах вэ гэдэг энэ мэдлэг л бидэнд чухал байгаа юм.

-Тэгэхээр эхний ээлжинд тэдэн компани орж ирнэ гэсэн яриа байна уу. Жишээ нь Тоёота орж ирэх үү?

Нагайогийн болон Нагокагийн Их сургууль байгаа. Япончууд боловсрол, хүний мэдлэгээр дамжуулж үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэгийг ойлгодог. Тиймээс Япон хүнтэй хамтарч ажиллаж чадах боловсон хүчнийг бэлдэх асуудлыг аль аль талдаа тавина. Энэ ажил нь дараа дараагийн хөрөнгө оруулалтыг ярихад хүргэнэ. Тэгээд хамтарсан технологийн судалгааны үр дүнд сэлбэг, тоноглол үйлдвэрлэх үйлдвэрүүд орж ирнэ.

Залгаад уул уурхайн бүтээгдэхүүнийг дахин боловсруулах үйлдвэрүүд орж ирнэ. Гэхдээ юу үйлдвэрлэх вэ гэдэг нь асуулт байна. Сэргээгдэх эрчим хүч, баттерей боловсруулах үйлдвэр ч гэдэг юм уу. Одоо устөрөгч Японд моодонд орж байна. Устөрөгчөөр явдаг машин бүтээгдэж гурван минутад цэнэглээд 650 км зам туулах Мирая машин гарлаа.

Энэ нь дэлхийн эрчим хүчийг өөрчилнө. 10-15 жилийн дотор газрын тосны уламжлалт үйлдвэрүүд алга болох юм байна. Цахилгаан станцууд нүүрсээр ажиллахаа болих юм байна. Энэ нь салбарынхаа үйлдвэрлэлийг цоо шинэ нөхцөл рүү хөтөлж байгаа хэрэг. Жишээ нь ус төрөгчийн машиныг үйлдвэрлэхийн тулд Тоёота компани 300 хүний багийг 20 жил ажиллуулсан байгаа юм.

Ингээд устөрөгчийн машин амжилттай болоход цахилгаан машиныхаа таван мянган патентийг дэлхий даяар үнэгүй цацаж байна ш дээ. Тэгэхээр бид дараа үеийн технологиудыг Японтой хамтарч хийх нь байна. Мирая гэдэг машин дэлхийг удахгүй нөмөрнө. Тэр машинд хэрэглэгддэг эд ангийг Монголд яаж үйлдвэрлэх вэ гэх мэтээр олон зүйл байна.

-Ер нь багагүй хүлээсний эцэст амжилтад хүрч эерэг нөлөөлөл үзүүлэх гэрээ гэж ойлгож болох уу. Бүх судалгаа хийгдсэний дараа л асуудал шийдэгдэж эхлэх нь ээ?

Компаниудынх, их сургуулиудынх нь судалгаа шийдэхээс гадна манай талын нөлөөлөл ч их хамаарна. Бид одоо өөрсдийнхөө ид шидийг л гаргаж харуулах хэрэгтэй. Цагхугацаа гэдэгхарьцангуй. Мирая машиныг гаргаж ирэхийн тулд, үр дүнд хүрэхийг нь мэдэхгүй байж 300 хүнийг 20 жил хоолложээ.

Тэгэхээр 20 жил гэдэг ямар хугацаа вэ гэдгийг бид бодох цаг нь болчихож. Хүн амьд байх үеэ өнөөдөр л гэж ойлгох хэрэгтэй болж байна. Одоо 50 настай хүн 80 хүрнэ гэж тооцоолвол ирэх 30 жил нь өнөөдөр. Өнгөрсөн 40 жил өнөөдөр юм байна. Тэгэхээр өнөөдрийн энэ гэрээг хэрэгжүүлэхийн тулд бид ирэх 20-30 жилийг өнөөдөр гэж харах хэрэгтэй болж байна.

-Гэрээний араас гэнэтийн өсөлтийг ард түмэн маш ихээр хүлээж байна?

Монголоос Япон руу мянган ам.долларын бараа оруулж зардаг хүмүүс байсан. Тэд бараагаа зарах гэхээр асар өндөр татвар төлдөг учраас тав, арваар нь авч явдаг байж. Харин одоо хэдэн зуугаар нь аваачих боломж нээгдсэн. Ингээд л өнөөдрөөс эерэг нөлөөлөл нь мэдрэгдэж байгаа.

Энэ нь заавал 20-30 жил харна гэсэн үг биш. Гэхдээ бид 20- 30 жилээр харахгүй л юм бол жинхэнэ үр шимийг нь хүртэж чадахгүй. Бас огцом өсөлтийг бид хүсэх хэрэггүй. Огцом үсрэлтийг нийгэм авч явж чадахгүй. Манайх ардчилсан, социалист, коммунист нийгэм гэсэн ойлголтыг туулсан. Харин өнөөдөр дэлхий нийтээрээ мэдлэгт суурилсан нийгэм гэдэг ганцхан ойлголт руу шилЖиж байна.

Тэгэхээр бид мэдлэгт суурилсан нийгмийнхээ суурь, дэд бүтцийг хийлгүйгээр асар их мөнгөтэй болчихвол аюултай. Японы Жайкагийн ерөнхийлөгч манайд ирээд лекц уншихдаа нэг үгийг хэлсэн юм. "Хөгжиж байгаа урхи байдаг. Тэр нь мөнгө Мөнгө харахаараа хүмүүс боловсрол, шинжпэх ухаанаа хаядаг юм. Үүнийг хаясан мөнгөтэй хүн маргааш нь гуйлгачин болдог.

Тэгэхээр энэ урхинд орохгүйн тулд хүн ухаантай байх хэрэгтэй" гэж. Тэгэхээр би салбарын сайдын хувьд мөнгөтэй болно гэхээсээ илүү боловсрол, шинжпэх ухаандаа анхаарах цаг хугацааг өгөөсэй гэж хүсч байгаа. Мөнгөтэй болоод яаж найрласнаа мартаагүй байгаа. Их мөнгөтэй айлын хүүхдүүд боловсролоос хол яаж тансаглаж байгааг ч харж л байна. Тийм учраас бид энэ урхинд орохгүй байхыг хичээх хэрэгтэй. Бидний яриад байгаа баялгийн хараал гэдэг чинь энэ юм байна.

-Монголчууд хамтарч үйлдвэр барина гэхээсээ түрүүнд Японы барааг нааш нь ганзагаар зөөх гэх байх. Тэгвэл компаниуд харилцан танилцах ажлыг яаж зохион байгуулах юм?

Манай Засгийн газар Монголынхоо үйлдвэрлэгчдийг дэмжих хамгийн том бодлого нь Япон руу худалдаа хийх. Засгийн газар бодлого гаргаж дэмжиж өгнө гэсэн үг. Японы тал ч ялгаагүй  ийм ажил хийнэ. Японы Засгийн газар компаниудаа Монголд ирж үйл ажиллагаа явуулах, салбараа нээхэд нь дэмжпэг үзүүлэх учиртай. Мөн Япончууд өөрсдийнхөө барааг Монголд зарах энэ өрсөлдөөн рүү орж ирэх учиртай.

Дэлгүүрээс ундаа авах гээд ороход Польш, Герман, Солонгосын ундаа ихэвчлэн байдаг. Тэгэхээр энэ дунд тэнцвэрээрээ орж ирэх шаардлага байгаа. Хоёр орны Засгийн газарт ямар даалгавар байгаа вэ гэвэл үйлдвэрлээд бай гэхээсээ илүүтэй худалдахад чинь ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэг.

Тэгэхээр манай Засгийн газар, Гадаад хэргийн яам, Элчин сайдын нэн тэргүүнд хийх ажил нь Монголд үйлдвэрлэсэн барааг яавал Японы зах зээлд нэвтрүүлэх вэ гэдэг. Түүнээс гадна бид Япончуудтай бараагаа хамтарч үйлдвэрлээд бусад оронд гаргах асуудал яригдах учиртай.